Хятад улс хаалгаа хэзээ ч хаахгүй
2023-10-27 09:53:00
Сүүлийн үед Америк Хятадад хагас дамжуулагч экспортлоход тавих хяналтын эцсийн дүрэм гаргаж, Европын холбоо Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машинд нөхөн мөрдөн байцаалт явуулж эхэлснээ зарлав. Их Британийн хэвлэл мэдээллийн нэрт тоймч хэлэхдээ, "Барууны орнууд нээлттэй байдлаасаа ноцтойгоор ухарвал үүний сөрөг үр дагавар барууны орнууд болон Хятадад аль алинд нь муугаар нөлөөлнө" гэв.
Үүнтэй холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 10-р сарын 26-нд хэлэхдээ, "Нээлттэй байх нь ахиц дэвшил авчирдаг бол тусгаарлагдмал байдал нь хоцрогдолд хүргэх нь гарцаагүй. Ши Жиньпин дарга "Хятадын хаалга хаагдахгүй, харин улам бүр нээгдэнэ" гэж олон удаа онцолсон. Хятад улс ингэж хэлсэн, ингэж ч хийсэн" гэв
Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпин дарга "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ, аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад тавьсан хязгаарлалтыг бүрмөсөн цуцална гэж мэдэгдсэн нь Хятад улс нээлттэй байдлаа идэвхтэй өргөжүүлэх шийдвэр төгс байгааг харуулж байна. Одоо зохиогдож байгаа Гуанжөүгийн 134 дэх яармаг дэлхийн олон мянган бизнес эрхлэгчдийн сонирхлыг татаж байна. Ирэх сард Шанхай, Ханжөүд Хятадын олон улсын импортын экспо, дэлхийн дижитал худалдааны яармаг тус тус зохиогдоно.
Энэ оны импортын бараа бүтээгдэхүүний экспогийн цар хүрээ, оролцох дэлхийн Топ-500 болон салбарын тэргүүлэгч компаниудын тоо түүхэн дээд хэмжээнд хүрнэ. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түүхээс харвал худалдааг ивээх үзэл нь "өөдөө шийдсэн чулуу өөрийн толгой дээр тусах" ганцхан үр дүнтэй. Хятад улс дээд түвшний нээлттэй байдлаа тууштай дэмжиж, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг дэмжинэ гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина