Цахилгаан автомашины салбар эрчтэй хөгжиж байна

2023-10-26 15:22:00

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам шинэ мэдээлэл нийтлэв. Мэдээлэлд олон салбарын эдийн засгийн үзүүлэлт багтжээ. Тухайлбал автомашины салбар. Оны эхний гурван улиралд Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэл 631 хувь нэмэгдэж, борлуулалт 6 сая 278 мянга болов. Энэ бол том тоо . Цахилгаан авто машины салбар эрчтэй хөгжиж буйг илэрхийлж байна. 

Тайлант хугацаанд цахилгаан автомашин үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж, үйлдвэрлэл борлуулалт нь тэлэн өргөжиж байна. Автомашин борлуулалтын 29 хувийг зөвхөн цахилгаан автомашин эзэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр цахилгаан машины технологи түргэн  шинэчлэгдэж, кг бүрт 300 вольт нягтралтай батарей бөөнөөр үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. 

Бүтэн цэнэглэлтээр 460 км зам туулах чадалд хүрч, брендын нэр хүнд өссөн байна. Тайлант хугацаанд Хятад улсын судлан бүтээсэн цахилгаан машин дотоодын зах зээлийн 80.2 хувийг эзэлж, 825 мянган цахилгаан машин экспортолжээ. Үндэсний хэмжээнд машин цэнэглэх 6 сая 278 мянган төхөөрөмж угсарч, батарей солих 3460 станц байгуулаад байна. 

Энэ салбар эдийн засгийн нөөцийг дайчлахад эрч хүчээр сэлбэж байгаа бөгөөд хүрээлэн буй орчинд ээлтэй гэдгээрээ энэ цаг үед хамгийн их эрэлтэй салбар болж, шинэ ээлжийн технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өрсөлдөөний гол талбар болж байна. 

Цахилгаан машины батарейн ашиглалт даах чадвар, аюулгүй найдвартай чанар, тэдгээртэй  холбоотой дэд бүтцийг сайжруулах нь цаашдын тулгамдсан асуудал юм.

Засгийн газрын тайланд, авто машин зэрэг олон нэрийн барааны хэрэглээг тогтвортой байлгана гэж дурдсан.  2021-2035 онд цахилгаан машины салбарыг хөгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрт хэрэгжиж эхлээд гурван жил болж байна. Энэ салбар бол эдийн засгийг сэргээн хөгжүүлж, ард иргэдийн хэрэглээг тэлэх чухал арга болно. Нөгөө талаар тус салбар нь аж үйлдвэр шинэчлэгдэн хөгжих чиг хандлагын нэг болж байгаа тул тогтвортой хөгжүүлэхэд тавигдах шаардлага нь технологийн шинэчлэл болж байна. Төрөөс баримтлах бодлого, суурь судалгаа, технологийн  шийдэл, иж бүрэн бүтээн байгуулалт зэрэг нь энэ салбарын цаашдын хөгжилд чухал нөлөөлөх юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.