Ирэх 10 жилд дэд бүтцийг хэрхэн олон хэмжээстээр холбох бэ?

2023-10-20 13:35:00

"Харилцан дэд бүтцээр холбогдох нь Европт өрсөлдөх чадвараа сэргээх боломжийг олгоно." Саяхан өндөрлөсөн "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтын үеэр Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Унгар-Сербийн төмөр замын бүтээн байгуулалтыг өндрөөр үнэлж, Европ, тэрчлэн дэлхий нийт дэд бүтцээр холбогдох шинэ боломж хайхыг уриалав.

Ерөнхий сайд Орбаны дурдсан дэд бүтцээр холбогдох нь "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах гол чиглэл бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын түлхүүр үг юм. Хятад улсын дарга Ши Жиньпин 18-ны өдөр форумын нээлтийн ёслолд оролцож үг хэлж, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх 8 алхамыг зарласны эхнийх нь "Бүс ба Зам"-ын олон хэмжээст дэд бүтцийг сүлжээг бий болгох юм. Энэ нь цаашид “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын тэргүүлэх чиглэл хэвээр байх болно гэдгийг харуулж байна.

Баяжъя гэвэл замаа зас гэдэг. Конго улсын 1-р автозам, хойд ба өмнөд хэсгийг холбосон Хорватын Пельешак гүүр, Европын хамгийн том усан боомт болох Пирей боомт гээд сүүлийн 10 жилд өргөн дардан хурдны зам, өндөр сүрлэг гүүрнүүд, өндөр хурдаар ажиллаж буй боомтууд сүндэрлэн босож байна. Эдгээр дэд бүтцийн бүтээн байгуулалтууд Хятад улс болон хамтран бүтээн байгуулж буй улс орнуудын "хоёр талын аялал"-ыг эрчимжүүлж, ард түмний амьдралыг дээшлүүлж, хамтран ажиллаж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг ахиулсан юм.

 

2023 оны 6-р сарын эцсийн байдлаар, Хятад улс үндэсний стандартчиллын 65 агентлаг, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай стандартчиллын хамтын ажиллагааны 107 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

 

Өнөөгийн байдлаар үндэсний дүрэм, стандартыг уялдуулах ажлыг эрчимтэй ахиулж байгаа хэдий ч нөөц баялаг, хууль эрх зүйн тогтолцоо, дүрэм журам, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох оролцоо харилцан адилгүй зэргээс шалтгаалан хамтын ажиллагаанд зарим нэг бэрхшээл тулгарсаар байна. Цаашид "зөөлөн холболт"-д илүү их ахиц дэвшил гаргаж чадвал холбогдох бодлого илүү сайн хэрэгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, ирээдүйн дэлхийн бүтцэд хөгжиж буй орнуудын дуу хоолой нэмэгдэж, олон улсын дүрэм журам, тогтолцоо улам бүр нэмэгдэж, олон улсын дүрэм, тогтолцоог илүү шударга, боломжийн чиглэлээр хөгжүүлж, нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгож чадна.

Энэхүү форумын өндөр түвшний дэд бүтцийн форумд Хятад улс бодлого, байгууламж, худалдаа, хөрөнгө, олон нийтийн дэмжлэгийг улам боловсронгуй болгохын тулд "таван холболт" арга хэмжээг санал болгосны зэрэгцээ "хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг өргөжүүлэх шаардлагатай" гэдгийг онцлон тэмдэглэв. Эдгээр шинэ салбаруудад эрүүл мэнд, ногоон хөгжил, дижитал, инноваци гэх мэт салбарууд цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, цаг үеийн хөгжлийн хэрэгцээг хангаж, дэд бүтцээр холбогдох агуулгыг улам баяжуулж байна гэж хэлж болно.

Амжилт бүтээл дүүрэн арван жилд "Бүс ба зам" төсөл нь хөгжлийн шинэ шатанд орлоо. "Олон хэмжээст дэд бүтцийн сүлжээ"-ийн шинэ хэв маягийг бий болгосноор үндэсний эдийн засгийг хамтран байгуулах чадавхийг улам сайжруулж, улс орнуудын дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, аж үйлдвэрийн сүлжээ, нэмүү өртгийн сүлжээнд илүү сайн нэгдэж, хамтын хөгжилд хүрэх нь дамжиггүй. Энэ нь эдийн засгийн даяаршлын гол судсыг цаашид тэлж, бүх улс орон шинэчлэлтийг хамтран хэрэгжүүлэхэд илүү их эрчим хүч сэлбэх болно. НҮБ-ын ахлах зөвлөх Харун Шарифын хэлсэнчлэн, "Бүс ба зам" санаачилга нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ санаачилга бүх улс орны ард түмэнд хэрхэн үр өгөөжөө өгч буйг түүх мартахгүй.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.