“Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга” дэвшүүллээ
2023-10-19 14:02:00
Өнөөдөр, 18-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга”-тай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав. “Өнөөдөр, 18-нд Ши Жиньпин дарга "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтэд илтгэл тавихдаа “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга” дурдсан. Үүний дэлгэрэнгүй агуулга, мөн Хятад улс уг санаачилгыг дэвшүүлж байгаа нь ямар ач холбогдолтой вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Хиймэл оюун ухаан бол хүн төрөлхтний хөгжлийг илэрхийлсэн шинэ салбар болж байна. Энэ нь том боломж авчрахын зэрэгцээ төсөөлшгүй эрсдэл сорилт дагуулах учир олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа шийдвэрлэх шаардлагатай.
Өнөөдөр үдээс өмнө Ши Жиньпин дарга "Бүс ба Зам"-ын дээд хэмжээний чуулга уулзалтад илтгэл тавихдаа “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга”-ыг дурдсан. Энэ бол Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын олон үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж буйн нэг юм. Хятад улс Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүйн байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг бодитоор хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү шинэ санаачилга олон улс анхаарлаа хандуулж буй хиймэл оюун ухааны хөгжил, түүний засаглалын асуудлын тухай бүтээлч шийдлүүд дэвшүүлж, олон улсад хэлэлцүүлэг явуулах, дүрэм журам боловсруулах санал гаргаж байгаа юм.
Дэлхийн хиймэл оюуны засаглалын талаар талуудтай нээлттэй санал солилцож, ажил хэрэгчээр хамтран ажиллаж, хиймэл оюун ухааны технологийг ахиулж, хүн төрөлхтөнд үр өгөөж хүртээхэд Хятад улс бэлэн байна гэж хэвлэлийн төлөөлөгч хариулжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина