Ши Жиньпин Индонезийн Ерөнхийлөгч Жокотой хэлэлцээ хийв

2023-10-18 09:50:00

10-р сарын 17-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал хийхээр ирсэн Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой хэлэлцээ хийв. 

Ши Жиньпин хэлэхдээ, хуучин анд ерөнхийлөгч Жокотой дахин уулзаж байгаадаа баяртай байна. Хоёр сар гаруйн өмнө Чэндүгийн Универсиад наадмын нээлтийн үеэр бид уулзаж байсан дүр зураг одоо ч сэтгэлд тодхон байна. "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3-р чуулга уулзалтад оролцож, Хятад улсад төрийн айлчлал хийж байгаа таныг баярлан угтаж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Индонез бол миний бие 21-р зууны тэнгисийн торгоны замыг хамтдаа байгуулах санаачилгыг дурдсан анхны орон юм. Өнгөрсөн 10 жил үр өгөөж дүүрэн байлаа, Хятад, Индонезийн "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаа бүс нутгийн тэргүүн эгнээнд явж, хоёр орны ард түмэнд асар их ашиг тусаа өгч, "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах олон улсын хамтын ажиллагааны чухал загвар болсон юм гэжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.