У.Хүрэлсүх “Бүс ба Зам” ОУ-ын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцоно

2023-10-17 11:20:00

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Хятад болон Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.