Төсвийн мөнгө уйлж төмөр хашаа эвдэрч байна
2023-10-16 14:29:00
Нисэх-Яармаг-Энхтайваны гүүр чиглэлийн замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг саадгүй зорчуулах үүднээс цагаан хашлага байрлуулсан. Ингэснээр нийтийн тээврийн хурд нэмэгдэж, иргэд хувийн унаанаас татгалзана гэдгийг албаныхан хэлж байсан ч сайн үр дүн биш эсрэгээрээ осол аваар замын түгжрэл илүү нэмэгдсэн. Иймэрхүү үр дүнгүй судалгаагүй ажил хийж төсвийн мөнгө үрэн таран хийж байгаа нь анхны тохиолдол ч биш.

Өмнө нь 2019 онд төв замд байрлуулсан төмөр хашлагыг нийслэлийн засаг даргын захирамжаар 4850 ширхгийг 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолж, олны шүүмжлэл дагуулж байсан. Тухайн үед дотоодын үйлдвэрлэгчид дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр 200 сая төгрөгөөр үйлдвэрлэх бүрэн боломжтой байсан гэдгийг хэлж байсан. Гэвч захиалга хүлээж хугацаа алдахгүйгээр хурдан худалдан авалт хийсэн гэх мэт тайлбар өгөөд өнгөрсөн. Энэ удаагийн яармагийн замын нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаа нэртэй хийсэн хашааны нийт өртөг нэг тэр бум шахуу төгрөг үүрэг гүйцэтгэсэн хугацаа нэг сар. Энэ хугацаанд тус зам дээр 12 осол гарч долоон удаагийн гэрлийн шон мөргөсөн, ногоон байгууламж дээр явсан гэх зөрчил гарсан. Ийм л үр дүнгийн дараа хашаалсан төмөр нь шаардлагагүй байсныг мэдэж зарим хэсгийг хурааж байгаа. Хайран мөнгө, хайран цаг хугацаа. Бас хайран бусдын эд хөрөнгө.
Төсвийн мөнгөөр гулгиж, тоглож байгаад баригдаад үнэн төрх нь илрээд эхлэнгүүт дахиад л төсвөөс зардал гаргаж цэгцэлнэ. Ийм хариуцлагагүй үйлдэл давтагдаж, албаныхан хотын түгжрэлийг шийдэх нэрийдлээр төсвийн хөрөнгийг үргүй зардагаа одоо болимоор байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа