Улаанбаатарчууд үнэртээ ч даслаа дараагийн сенсаци сэдвээ ч хайлаа

2023-10-13 13:32:00

Тэсгим хүйтэн жавар атлаа сэтгэл сэргэм цэвэр тунгалаг, гоо үзэмжтэй, нүд гялбам цагаан гээд өвлийн улирал бол тэр чигтээ үзэсгэлэн гоо. За тэгээд шинэ жил, дуу хуур, гэрэл гялбааг нэмбэл дэлхий дээрх бүх улс орны нийслэл хотууд өвөлдөө гайхалтай романтик болдог. Эдгээр мөрүүдийг уншиж байхдаа л та өвлийн тухай сайхан дурсамжуудаа, хацар хайрсан жаврыг санасан байх.

Гэхдээ өнгөрсөн хоёр хоногт нийслэлчүүд бид өвлийн улирлаасаа айж арай илүү удаан налгар намар болоосой гэж хүсэв. Шалтгаан нь хотод үнэртсэн юу нь мэдэгдэхгүй үнэр. Эхлээд газ, дараа нь химийн бодис, тос масло гэх мэтээр таамаг дэвшүүлсээр яг юу гэдгийг нь мэдээгүй байхад хөөрхий Улаанбаатарчууд үнэртээ ч даслаа дараагийн сенсаци сэдвээ ч хайлаа.

Сенсаци дундаа төөрч суухад хорт утаан дунд өнгөрөөдөг хүйтний сарууд эхэллээ.  Харин ард иргэд чинь юу түлэхээ мэдэхгүй айдаст автсан байна эрх баригчдаа!

Сүүлийн арваад жилийн турш агаарын бохирдлыг бууруулах гэх чухал нэрний ард нуугдсан мөнгө угаасан олон гэмт хэргийн хохирогч болсон иргэд чинь бор гэртээ дулаан суухаасаа ч айдаг боллоо. Унтаад сэрэхгүй, сэрэхээр муухай үнэртэж толгой өвдөнө, хүүхдүүд нь хэд хэдээрээ хордоод байхад араас нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар байхгүй.

Юу түлэхээ, хэр хэмжээтэй түлэхээ төрөөс заалгаж ирсэн хөөрхий нийслэлчүүд цэвэр агаарт амьдрах боломж хэзээ гарах? Хэзээ яг жинхнээсээ утаагүй болох вэ?

Ядаж өдийг хүртэл амьдарсан төрийн түшээ таны цэвэр агаарт өнгөрүүлсэн бага насны чинь тэр сайхан дурсамжнаас талыг нь ч гэсэн үрсдээ мэдрүүлэхсэн.

 

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.