Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон албан ёсоор угтлаа

2023-10-13 12:11:00

Франц улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийг  тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авч хүндэт харуулын дарга мэндчилж, үлээвэр найрал хөгжим марш эгшиглүүлэв.

Элизейн ордонд тус улсын ерөнхийлөгч өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг бөгөөд Бүгд Найрамдах Улсын бэлэгдэл юм.

Ордны “Мюратын танхим”-д Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн лхагва гаригт хийдэг. Тус ордонд гадаадын төр, засгийн дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг уламжлалтай.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.