Хятад-Европын галт тэрэгний цувааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн

2023-10-11 16:14:00

10-р сарын 10-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, "хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар Хятад-Европын галт тэрэгний цуваа сүүлийн арван жилд нийтдээ 78 мянган удаа аялж, 7.4 сая стандарт чингэлэг тээвэрлэсэн байна. Удахгүй "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт болно. Тэгвэл сүүлийн арван жилийн Хятад-Европын галт тэрэгний цувааны тогтоосон амжилтыг Хятад тал юу гэж үнэлж байна? Ирээдүйн хөгжлийн талаар ямар хүлээлттэй байна?" гэж сэтгүүлч асуужээ. 

Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, 10 гаран жилийн хөгжлөөр Хятад-Европын галт тэрэгний сүлжээ ирэх тусмаа боловсронгуй болж, зам дагуух боомтуудын хүчин чадамж дээшилсээр "Бүс ба зам"-ын онцлох том төсөл, бэлэг тэмдгийн чанартай брэнд болсон байна. 

Өдгөө эл галт тэрэг Хятадын дотоодын 112 хотыг холбож, Азийн 11 улс орон, бүс нутгийн 100 гаруй хотоор дайрч, Европын 25 улс орон, бүс нутгийн 200 гаруй хотод хүрч, Ази, Еворпын олон улсын ачаа тээвэрлэлтийн шинэ төлөв байдлыг тогтоож, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ индэр тавцанг бий болгосноор найрсаг хамтын ажиллагааны элч, харилцан ашигтай хамтаар хожихын гүүр болсон байна. Удахгүй болох "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтаар талуудтай бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад-Европын галт тэргийг хөгжлийн төлөөх чухал ахиулагч болгон улам идэвхтэй ашиглаж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, улс орнуудын ард түмэнд үр өгөөж хүртээхийн төлөө байхад Хятадын тал бэлэн байна гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.