Өнөөдөр Хятад улс даяар зорчигчдын урсгал өндөр түвшинд хүрэв

2023-10-05 09:07:00

Өнөөдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр бол Хятадын Үндэсний баярын амралтын 7 дахь өдөр юм. Хятад улсын хэмжээнд зорчигчдын урсгал өндөр түвшинд хэвээр байгаа бөгөөд буцах зорчигчдын урсгал эрс нэмэгдсэн байна.

Сэтгүүлч Хятадын төмөр замын группээс мэдээлснээр, өнөөдрийн байдлаар, Хятад улсын төмөр зам давхардсан тоогоор нийтдээ 17 сая 950 мянган зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд 1729 галт тэрэгийг нэмж оролцуулаад нийтдээ 12351 суудлын галт тэрэг ажиллуулахаар төлөвлөж байна. Хөх мөрний бэлчирийн төмөр зам зорчигчдын урсгалын хэрэгцээнд нийцүүлэн галт тэрэгний ашиглалтын төлөвлөгөөг цаг тухайд нь тохируулж, өдөр тутмын төлөвлөгөөгөө зөв оновчтой хэрэгжүүлж байна. Үндэсний төмөр замын Наньчаны товчоо болон Чэндүгийн товчоо хүлээлгийн жагсаалтад бүртгэгдсэн тасалбар худалдан авалтад бодит дүн шинжилгээ хийж, хүлээлгийн жагсаалттай галт тэрэгний тээврийн хүчин чадлыг цаг тухайд нь нэмэгдүүлсэн байна.

Авто замын хувьд, өнөөдөр бүх Хятадын авто замын сүлжээ ачаалалтай ажилласан хэвээр байна. Бээжин-Хонконг-Макао, Дачин-Гуанжөү, Бээжин-Күньмин зэрэг гол хурдны замуудаар буцах хөдөлгөөний хэмжээ аажмаар нэмэгдсэн байна. Хэбэй муж цахилгаан эрчим хүчний хэрэглээний мэдээлэл цуглуулах системээр дамжуулан үйлчилгээний газруудын цэнэглэх станцуудын ачааллын өөрчлөлтийг цаг тухайд нь хянаж, ачаалал ихтэй үед цэнэглэх гэж дараалал үүсгэх үзэгдлийг арилгахын тулд техникийн ажилтнууд газар дээр нь үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.