“Тэнгисийн торгоны зам” санаачилгын баялаг үр дүнгийн талаар ярилцав

2023-10-04 13:46:00

Хятадын төв радио телевизи буюу CGTN саяхан Грекийн хамгийн нөлөө бүхий санхүүгийн мэдээллийн хэрэгсэл болох "Тээвэрлэлт ба худалдааны мэдээ" сонинтой хамтран "Торгоны зам дахь шинэ аялал: Хятад, Европын хамтын бүтээн байгуулалт" хэмээх том хэмжээний нэгдсэн мэдээллийн тусгай хөтөлбөрийг Грект зохион байгуулжээ. 20 гаруй чухал зочид, мөн Хятад, Европын олон салбарын 100 гаруй төлөөлөгчид нэгэн дээвэр дор чуулж, "Бүс ба зам" санаачилгын өнгөрсөн арван жилийн баялаг үр дүнгийн талаар ярилцаж, Хятад, Европ харилцаа холбоо хийгээд интеграцчиллаа цаашид бэхжүүлэх сайн сайхан хэтийн төлөвийн талаар ярилцсан байна.

Грекийн тэнгисийн тээвэр хийгээд арлын бодлогын сайд Кристос Стилианидис хэлэхдээ, Хятад Грек хоёр тэнгисийн тээвэр болон бусад салбарт маш нягт хамтран ажиллаж байна. Хорь гаруй жилийн хугацаанд Грек 60 тэрбум еврогийн үнэ бүхий хөлөг онгоцуудаа Хятадад үйлдвэрлэсэн байна. Боомт, татвар, далайн тээвэрийн тоног төхөөрөмж, тогтвортой эрчим хүч, нүүрстөрөгчийн агуулах зэрэг салбарууд нь  ирэх арван жил дэх Хятад Грекийн хамтын ажиллагааны анхаарлын төвд байх болно гэжээ.

Хятадаас Грект суугаа Элчин сайд Шяо Жюйньжэн хэлэхдээ, ногоон хөгжил болон нүүрсхүчлийн хийн ялгаралыг багасгах зэрэг нь Хятад Грекийн хөгжлийн шинэ онцлох зүйл болно. Хятад, Грекийн хамтын ажиллагаа тэрчлэн Хятад, Европын харилцааны эрүүл хөгжил нь олон туйлт ертөнцийг байгуулахад тус дөхөм болж, улс орнууд сэтгэл нэгдэн дэлхийн сорилтыг хамтдаа даван туулахад түлхэц болно гэжээ.  


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.