Т.Аюурсайхан: Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Намайг нүүрсний хулгайч мэтээр доромжилж, гүтгэж байна
2023-08-30 15:33:00
Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ хэллээ.
Тэрбээр, "Намайг нүүрсний хулгайч мэтээр гүтгэж харлууллаа. Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй. Бүх нөхцөл байдлыг шүүх ил тодоор харах байх. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна. Би нүүрсний хэргийг бусдын адилаар үнэн мөнөөрөө илрээсэй гэж хүсэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг оролцуулаад шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байна. Намайг холбогдуулсан олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, бусдыг элсүүлэх гэмт хэргийг надад хилсээр тулгасан. Би хөрөнгө орлогоо шалгуулсан, шүүхээр шийдүүлэхэд эсэргүүцээд байх зүйлгүй" гэв.
Шүүх хурал 14:00 цагт эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгч өөр шүүх хурал давхацсан, өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан тул шүүх хурлыг хойшлуулж, есдүгээр сарын 12-нд 09:00 цагт товложээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.