Хятад, Өмнөд Африкийн “алтан үе”-ийн ирээдүй саруул

2023-08-28 18:25:00

Хоёр орны төрийн тэргүүн нарын гэрчлэлттэйгээр хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр тал хамтарсан мэдэгдэл нийтлэн, иж бүрэн чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Матамела Сирил Рамафоса Хятад улсын дарга Ши Жиньпинд яруу алдрын дээд одон “Өмнөд Африкийн одон" олголоо. Эдгээр баялаг үр бүтэмжүүд бол Хятад, Өмнөд Африкийн харилцааны “алтан үе”-ийн хамгийн сайн тодорхойлолт болов. 

Энэ онд, Хятад, Өмнөд Африк дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиов. 25 жилийн туршид хоёр орон нь олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч түншийн харилцаа, стратегийн түншийн харилцаанаасаа иж бүрэн стратегийн түншийн харилцаанд ахиж үсрэнгүй хөгжсөн. Энэ удаад Өмнөд Африкт хийсэн төрийн айлчлал бол Ши Жиньпин Хятад улсын даргын хувиар хийсэн дөрөв дэх айлчлал юм. Тухайн бүс нутгийн цагаар 22-нд хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцээ хийх үед, гар нийлэн Хятад, Өмнөд Африкийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг тасралтгүй шинэ шатанд ахиулан, Хятад, Өмнөд Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа өндөр түвшинд бүтээн байгуулахад санал нэгдэв. 

 

Өмнөд Африкийн гол гол мэдээллийн хэрэгсэл болон Английн “Файненшл Таймс” зэрэг өрнөдийн мэдээллийн хэрэгслүүд “Хятад, Өмнөд Африкийн харилцаа түүхийн шинэ гараан дээр байна”, “Хятад, Өмнөд Африк нь БРИКС-ийн гишүүнийг нэмэх зэрэгт өргөн хүрээний нийтлэг ойлголттой байна” гэж эерэгээр үнэлжээ.

 

Хятад, Өмнөд Африкийн төрийн тэргүүн нар БРИКС-ийн удирдагчдын 15 дахь чуулга уулзалтын өмнөхөн хэлэлцээ хийсэн нь нийтлэг ойлголтыг хуримтлуулах, БРИКС-ийн дээд хэмжээний чуулга уулзалт товлосон үр бүтэмжид хүрэхийг ахиулахад тустай болсон гэж зарим шинжээчид үзжээ.

“Хятад, Өмнөд Африкийн харилцаа сайн, Хятад, Өмнөд Африкийн найрамдал гүн зузаан байгаагийн гол шалтгаан нь хоёр орон, хоёр нам өөр өөрсдийн орны хөгжлийн замналдаа зовлон жаргалаа хамтатгаж, гүн зузаан найрамдал тогтоосонд оршино.”25 жилийн хугацааг хамтдаа туулсан бол шинэ нөхцөл байдалд хандан Хятад, Өмнөд Африк нь хоёр талт харилцаагаа хэрхэн илүү сайтар хөгжүүлж чадах уу? Энэ тухайд Ши Жиньпин, Хятад, Өмнөд Африк өндөр түвшинд итгэлцсэн стратегийн түнш, хамтдаа урагш дэвших хөгжлийн түнш, ойлголцон нөхөрлөсөн найрсаг түнш, шударга ёсыг хамгаалах олон улсын түнш байх хэрэгтэй гэж дурдав. Энэ дөрвөн зүйлт санаачилга нь одоогийн олон улсын нөхцөл байдалд гүн гүнзгий ажиглалт хийсний үндэс суурь дээр Хятад, Өмнөд Африкийн харилцаанд оновчтой томьёолол хийж, хоёр талт ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэл тогтоож өгсөн юм. 

 

Өмнөд Африк нь “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагаанд нэгдсэн Африкийн анхны орон бөгөөд 13 жил дараалан Хятад улсын худалдаан дахь Африкийн хамгийн том түнш байсаар ирэв. Өмнөд Африкийн улаан үзэмний дарс, зуун наст ургамлын гель зэрэг онцлог бүтээгдэхүүн нь Хятадын хэрэглэгчдэд ихээхэн таашаагдаж байна.

 

Хятад улсын компанийн Өмнөд Африкт бүтээн байгуулсан Де Аар-ын салхин цахилгаан станц нь тухайн нутгийн 300 мянган өрх айлд гэрэл цахилгаан хангажээ. Үүний зэрэгцээ Өмнөд Африк нь Хятад улсын Африк тив дэх хөрөнгө оруулалтын хамгийн томоохон зорилтот газрын нэг бөгөөд Хятадын тал Өмнөд Африкт нийт 25 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулж, Өмнөд Африкт 400 мянга гаруй ажлын байр бий болгожээ. Энэ оны эхний хагаст хоёр талт худалдааны хэмжээ ноднингийн мөн үеэс 11.7 хувиар өссөн байна.

Эдүгээ Хятад улс нь Хятад маягийн орчин үеийн хөгжлийг бүх талаар урагшлуулан, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг урагш ахиулж байгаа бол Өмнөд Африк нь тухайн орныхоо байдалд тохирсон орчин үеийн хөгжлийн замналаар замнаж байна. Хоёр орны хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгийг бий болгож, Өмнөд Африкийн чанарлаг бүтээгдэхүүнийг илүү олноор импортолж, Өмнөд Африкт ядуурлыг бууруулах үлгэр жишиг тосгоны төслийг туслан хэрэгжүүлнэ гэж Хятадын тал илэрхийлэв. Матамела Сирил Рамафоса ерөнхийлөгч хэлэхдээ, Хятад улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа Өмнөд Африкийн эдийн засаг нийгмийн хөгжилд хүчтэй түлхэц болж байгаа бөгөөд Хятадын илүү олон компаниудыг Өмнөд Африкт ирж хөрөнгө оруулан үйлс босгохыг угтаж байна гэв. 

Хятад, Өмнөд Африк нь дэлхийн чухал хөгжиж буй орнуудын хувьд олон улсын засаглалын системийн өөрчлөлтийн талаар ижил төстэй байр суурьтай байгаа бөгөөд олон улсын шударга ёсыг хамгаалах, хөгжиж буй орнуудын ашиг тусыг хамгаалах хамтын үүрэг хариуцлага бий юм.лэлийг Хятад, Өмнөд Африкийн олон салбарынхан маш анхааралтай хүлээн авав. Айлчлал баялаг үр бүтэмжид хүрсэн явдал нь Хятад, Өмнөд Африкийн “алтан үе”-д үр бүтэмж нэмж, Хятад-Африкийн хамтын ажиллагааг өргөтгөх, дэлхийн энх тайван хөгжлийг хамгаалахад шинэ хөдөлгөх хүч сэлбэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.