Африкчууд БНХАУ-ын цөлжилтөөс сэргийлэх туршлагатай танилцжээ

2023-08-23 14:40:00

Хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжиж дэвжихэд ноцтой нөлөөлж буй үзэгдэл бол цөлжилт юм. Дэлхий нийтийн экологийн томоохон асуудал болсон цөлжилттэй тэмцэх нь дэлхийн тогтвортой хөгжлийг хангах зайлшгүй сонголт болоод байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс Мавритани, Этиоп, Нигери зэрэг Африкийн орнуудтай цөлжилтөөс урьдчилан сэргийлж, тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, солилцоо өрнүүлж, цөлжилттэй тэмцэх туршлагаа хуваалцан, ногоон хөгжлийн гэрэлт ирээдүйг хамтдаа байгуулж байна. 

Энэ оны зургадугаар сард, "Цөлжилт, гантай тэмцэх" дэлхийн 29 дэх өдрийг тохиолдуулан Хятадын ШУӨЗО-ны Экологи, газарзүйн судалгааны хүрээлэн, Африк тивийн Их ногоон хэрмийн байгууллага \PAGGW\ хамтран "Такламакан элсэн цөлийн гурав дахь форум ба Африкийн Их ногоон хэрмийн бүтээн байгуулалтын техникийн сургалтын хоёрдугаар курс"-ыг зохион байгуулсан юм. Ази, Африкийн орнуудын 180 орчим төлөөлөгч Хятадын Шиньжянд ирж, цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх Хятадын туршлагыг үзэж танилцжээ. Тэд Африкийн Сахарын элсэн цөл болон Хятадын Таклимаканы цөлд газрын доройтол болон цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтарсан судалгаа хийж, орон нутгийн нөхцөлд тохирсон төслийг санал болгосон юм.

Такламакан бол Хятадын хамгийн том элсэн цөл. Такламакан гэдэг нь уйгар хэлээр "орвол гарч чадахгүй" гэсэн утгатай. Эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай газар юм. Энэ их, элчилгүй уудам цөлийг хөндлөн огтолсон 522 км урт авто бий. Энэ бол Хятадын хамгийн эртний элсэн цөлийн авто зам юм. Гайхамшиг нь юундаа байна вэ гэвэл, замын хоёр талаар 70 гаруй метр өргөн ногоон зурвас байгуулсан нь элсэн цөлийг ногооноор эмжсэн мэт үзэсгэлэнтэй харагдана. 

Нигерийн Үндэсний ногоон хэрмийн байгууллагын дэд захирал Иннокентий Алени, Таклимакан цөлийн авто замын хамгаалалтын бүсийн экологийн төсөлтэй танилцаад, "Хятадад үзсэн харсан бүхэн үнэхээр их гайхмаар. Элсэн цөлийн авто замын ногоон зурвасын усны эх үүсвэрийг шийдсэн нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Зам дагуу хэдэн зуун худаг гаргаж, хамгаалалтын ногоон зурвасыг усалдаг байна. Харин 500 км авто хоёр талаар 430 км хамгаалалтын ой байгуулсан нь гайхалтай. Бид эдгээр амжилттай туршлагаас суралцаж, Нигерийн цөлжилттэй тэмцэх ажилд зээлдэн хэрэгжүүлнэ" гэжээ.

Африкийн цөлжилттэй тэмцэх зөвлөх хорооны Нигерийн дарга Умар Данлади, Такламакан цөлтэй танилцахдаа, шинэ төрлийн материалаар хийж буй элсний нүүдлийг тогтоож саатуулах туршилт түүний анхаарлыг ихээхэн татсан гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Өмнө нь бид элс тогтоон барих торыг сүрлээр хийдэг байсан. Энэ нь тйим ч урт настай эд биш байв. Харин энэ шинэ материал нь нэмэх 70 хэмээс, хасах 30 хэмийн эрс тэс температурт тэсвэртэй, 10 гаран жилийн настай төдийгүй задарсан хойноо ч цөлд бохирдол бий болгохгүй онцлогтой юм байна. Туршилт амжилттай болсон тул манай Африкийн орнууд нэвтрүүлэх боломжтой" гэв.

Такламаканы цөлийн гурав дахь чуулганд оролцсон "Африкийн их ногоон хэрэм" байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын ахлах захирал Марселин Саноу хэлэхдээ, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, туршлага, технологи солилцоход Африк, Хятадын хамтын ажиллагааны төлөв өөдрөг байна. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаарх Хятадын баялаг туршлагыг авч хэрэгжүүлэхийн тул 2017 онд "Африкийн их ногоон хэрэм" байгууллага Хятад улстай санамж бичигт гарын үсэг зурсан. Иймээс технологио ашиглуулах зэргээр дамжуулан цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх чадавхыг бэхжүүлэхийг хүсэж байна. Энэ удаад Шиньжянд болсон технологийн сургалт нь хэлэлцээрийн нэг хэсэг бөгөөд Хятадын туршлагад тулгуурлан мэдлэг хуримтлуулах зорилготой юм.

Хятад улсын дарга Ши Жиньпин 2021 онд Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын наймдугаар бага хурлын нээлтэд хэлсэн үгэндээ, "Африкийн их ногоон хэрэм" байгуулахыг дэмжинэ гэж онцолжээ. Африкийн орнуудын цөлийн хохирлын бодит байдал болон Хятадын туршлагатай уялдуулж Шиньжяны Биологийн олон янз байдлын судалгааны хүрээлэн "Их ногоон хэрэм байгуулахыг дэмжих тухай Хятад улсын шинжлэх ухааны төлөвлөгөө" боловсруулсан. Хятад-Африкийн ногоон технологи, цөлийн аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж байна гэж Шиньжяны Биологийн судалгааны хүрээлэнгийн судлаач Лэй Жячян танилцууллаа. 

Этиопын Усалгаа, нам дор газрын хөгжлийн дэд сайд Эндриас Гета Белдеда, Хятад Африкийн ногоон хөгжлийн хамтын ажиллагааны хэтийн төлөв маш өөдрөг байна гэв. Тэрээр хэлэхдээ, цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих чиглэлээр "Африкийн их ногоон хэрэм" санаачилга нь хоёр тал хүчин чармайлт гаргасан салбарын нэг юм. Африк тив Хятад улстай урт хугацаанд дипломат ажил хэрэг, эдийн засаг, соёлын талаар харилцаатай байж ирсэн бөгөөд энэхүү харилцаа холбоогоо цаашид ашиглаж илүү сайн сайхан ирээдүйг байгуулах болно гэжээ. 

Уул, ус, гол мөрөн, элсэн цөлийг дамнасан хамтын хүсэл эрмэлзэл нь Хятад, Африкийн хамтын ажиллагаанд амжилт олох нь гарцаагүй юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.