АН-ын дарга хэн байхыг дэнслэх УДШ-ийн хурал энэ сарын 20-нд болно

2021-12-17 11:51:00

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар 20-ны өдөр товложээ.

Хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Мөн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт, “Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт, нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэргийн харьяаллыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Ардчилсан намын хувьд өнгөрсөн хавраас эхлэн тамганы маргаан үүсч, нам дотроо хоёр хуваагдан өнөөдрийг хүртэл нэгдэлд хүрээгүй байгаа билээ. Тэгвэл энэ сарын 20-нд УДШ-ийн шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намын тамганы асуудлыг хэлэлцэх юм байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.