Орос, Хятадын найрамдал савнаасаа халиад ОХУ-ын үндэсний эрх ашгийг хөндлөө

2023-08-11 15:22:00

Хятадын хагас дамжуулагч болон микро электроник, квант мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны салбарт Америкийн аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулахыг хязгаарлах зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Бээжингийн цагаар 8-р сарын 10-ны үүрээр гадаадын хөрөнгө оруулалтыг хянан шалгах механизм байгуулах захиргааны тушаалд гарын үсэг зуржээ.

Энэхүү тушаал нэг жилийн дараа хэрэгжиж эхлэх бөгөөд Байдены засаг захиргаа энэ хугацаанд олон нийтийн санал хүсэлтийн дагуу зохицуулалт хийнэ хэмээн тус орны хэвлэлүүд мэдээлж байна. Яг үнэндээ ийм захиргааны тушаал захирамж гаргаж байгаа нь тэр чигээрээ сөрөг дохио бөгөөд "Эрсдэлийг арилгах" нэрийн дор "эрэлт хангамжийн гинжин хэлхээг таслах" үйл ажиллагаа болж байгаа нь дэлхий нийтийг улам тогтвор алдуулах болно.

 

Жо.Байден тушаалд гарын үсэг зурсны дараа АНУ-ын эдийн засгийн салбарынхан тэр даруй санаа зовж байгаагаа мэдэгджээ. Санал хүсэлтээ өгөх бөгөөд Америкийн чип үйлдвэрлэгч компаниуд “дэлхийн зах зээл, тэр дундаа Хятад улсын зах зээлд нэвтрэх” боломжийг энэхүү захирамж эцсийн бүлэгт зөвшөөрөхийг хүсэж байна гэж АНУ-ын Хагас дамжуулагчийн аж үйлдвэрийн холбоо мэдэгджээ.

 

Мөн эл тушаал нь "АНУ-ын компаниудын хөрөнгө оруулалтад санаандгүй үр дагавар авчрахгүй" байхыг батлахын тулд анхааралтай ажиглаж байна гэдгээ Америкийн үндэсний венчур капиталын холбоо мэдэгджээ.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр энэхүү захирамжийг боловсруулахад бараг хоёр жил зарцуулсан байна. Тавдугаар сард болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргана гэж тус орны засгийн газар мэдэгдэж байсан ч түүнээс хойш удаа дараа хойшлогдсон нь түүний ард янз бүрийн хүчний ширүүн өрсөлдөөн байгааг харуулж байна.

Энэхүү захирамжийг гаргаж байгаа нь Вашингтоны гаж донтсон улс төрийн экологи, өөрөөр хэлбэл “Хятадыг хазаарлах” сэтгэлгээний дагуух Вашингтоны “улс төрийн заль мэх” болохыг шинжээчид онцолж байна. Үүний дээр ирэх онд АНУ-д сонгууль болох тул одоо Байдены засгийн газар санал хураах чухал хэрэгсэл болгон Хятадыг дарж, Хятадад хөрөнгө оруулахыг хязгаарласан захиргааны тушаал гаргаж байгаа нь нэг их гайхмаар зүйл биш юм.

 

Саяхан л гэхэд олон улсын үнэлгээний Фитч агентлаг АНУ-ын эдийн засагт санаа зовниж байгаагаа илэрхийлж, тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан юм. Тэгвэл одоо Хятадад тавьсан Америкийн энэхүү хөрөнгө оруулалтын хязгаарлалт хэрэгжиж эхэлбэл тус орны эдийн засгийг улам чирж, бумеранг шидсэн шиг юм болж мэдэх юм.

 

Энэхүү захирамж нь Америкийн капитал хөрөнгийг "инновацын эх үүсвэр" болох Хятадаас тусгаарлах болно. Өнгөрсөн хугацаанд Америкийн хувийн өмчийн байгууллага болон венчур капиталын байгууллагууд Хятадын хөгжил, инновацын ногдол ашгийг хуваалцаж байсан. Хятад дахь нийт венчур капиталын аж ахуйн нэгжийн гуравны нэг нь АНУ-ын хөрөнгө оруулалттай байгааг статистик харуулж байна. АНУ капитал хөрөнгөө Хятадын зах зээлээс татвал төд удахгүй бусад орны хөрөнгө түүнийг орлох болно гэдгийг шинжээчид онцолжээ. “Нью-Йорк таймс” ч “Хятадад капитал хөрөнгө дутагдахгүй”. Харин Хятадгүйгээр Америкийн капитал ижил төстэй өндөр өгөөжтэй зах зээлийг олоход хэцүү хэмээн бичсэн байна. Intel кампанийн гүйцэтгэх захирал Гельсингер ч "Intel компанийн Хятадын зах зээлд нэвтрэх замыг хаасан бодлого эргээд Intel компанийн АНУ дахь үйлдвэрлэл, судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулах чадварыг сулруулна" хэмээн шулуухан хэлжээ.

Түүнчлэн АНУ-ын энэхүү тушаал хэрэгжвэл дэлхийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах болохоор АНУ-д ч хор хөнөөл учруулах нь дамжиггүй. Чипний үйлдвэрлэл гэхэд л хөдөлмөрийн хуваагдал, улс орнуудын хамтын ажиллагааг шаарддаг маш даяаршсан салбар юм. Тус салбарын статистик мэдээгээр, зарим дэвшилтэт чип үйлдвэрлэхэд 1000 гаруй процесс дамжлага ордог бөгөөд 70 гаруй удаагийн үндэстэн дамнасан хамтын ажиллагаа шаарддаг байна.

АНУ зах зээлийн хууль тогтоомжийг зөрчиж, "үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн гинжийг таслах"-ыг оролдоод өөр яаж хохиролгүй гарч чадах вэ дээ? Тэрчлэн Хятад улс дэлхийн хамгийн том чипний зах зээл бөгөөд АНУ-ын компаниуд эндээс гарвал тэдний эрх ашиг хохирох нь лавтай. Тиймээс АНУ-ын Intel, Qualcomm, Nvidia зэрэг чип үйлдвэрлэгч компаниудын удирдлагууд 7-р сард Цагаан ордны албаны хүмүүстэй уулзаж, АНУ-ын засгийн газраас Хятад руу чип экспортлохыг хориглож хязгаарлахыг эсэргүүцсэн юм.

Эдийн засгийн үйл ажиллагаа өөрийн гэсэн хуультай, улс төрийн саваа ч үүнийг өөрчилж чадахгүйг практик удаа дараа нотолсон юм. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас 7-р сард нийтэлсэн “2023 оны дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан”-д дурдсанаар, 2022 онд дэлхийн хэмжээнд хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 12%-иар буурсан нөхцөлд Хятад улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 5%-иар өсөж, 189.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэхүү "хрендийн эсрэг өсөлт" нь Хятадын зах зээлийн татах хүчийг нотлохын зэрэгцээ АНУ-ын эдийн засагт улс төрийн оролцооны зайлшгүй учруулах сөрөг муу үр дагаврыг сэрэмжлүүлж анхааруулсан юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.