Гинжин хэлхээ таслах АНУ-ын зорилго бодит байдлыг өөрчилж чадахгүй

2023-08-11 15:19:00

Өмнөд Африкийн ГХЯ-ны газрын даргын орлогч, Өмнөд Африкийн БРИКС-ийн зохицуулагч  Крал Асунье саяхан, Өмнөд Африк Америкийн дарамтад орж нугарч бууж өгөхгүй. Тэднээс эмээж Хуа Вей компанийн цахим сүлжээний харилцаа холбооны  төхөөрөмж хэрэглэж буйгаа болихгүй гэжээ. Америкийн засгийн газар Хуа Вей зэрэг Хятадын аж ахуйн нэгжийг хааж боож буй хандлагад Өмнөд Африкийн засгийн газар ийнхүү ажил хэрэгч ухаалаг сонголт хийлээ. Гинжин хэлхээнээс  гаргах, түүнийг таслах гэсэн Америкийн бодлогод автаж Хятадын Хуа Вей зэрэг компанид хориг тавихгүй байх нь маш олон орны ухаалаг сонголт болж буйг харж болно.

Эдгээр орнуудад Тайланд багтаж байна. Тайландын засгийн газар Хуа Вей зэрэг Хятадын компанитай хамтран ажиллаж, 5G технологийг Тайландын аж үйлдвэрийн салбаруудад ашиглан, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна. Унгар улс мөн Хуа Вей компанитай хамтарч,  5G технологийг хөгжүүлж байна. Тус улсын гадаад хэргийн сайд  Сиярдо, дэлхийн цахилгаан холбооны гинжин хэлхээнд байх Унгарын байр суурь өөрчлөгдөхгүй. Ямар нэгэн орны дарамтаас болж аль нэгэн улсын бүтээгдэхүүнийг өрсөлдөөнөөс хасаж болохгүй гэжээ.

 

Энэ оны 4 сард Бразилын ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва Хятадад айлчлахдаа Хуа Вей компанийн Шанхайн судалгааны хүрээлэнтэй танилцаж, цаашид 5G технологи хөгжүүлэхэд бэлэн байна гэсэн юм.

 

Малайзын засгийн газар Америкийн асар их дарамтад өртөж байсан ч гэсэн 5G утасгүй сүлжээ байгуулах тухай байр сууриа дахин илэрхийлж, Малайз улс бүрэн эрхт орны хувьд гаднын дарамт шахалтад автахгүйгээр өөрийн бодлогын тогтоох ёстой гэжээ.

Өөрийн улс орны ашиг сонирхлыг хохироон байж Америкийн дагах нь эдийн засгийн асар их хохиролтой, төдийгүй технологийн эрин үеэс үлдэх эрсдэлтэй юм. Германы долоо хоног тутмын "Толь" сэтгүүл 4-нд тэмдэглэхдээ, Герман улс Хуа Вей компаниас харилцаагаа таслах гэж буй нь Германы төмөр замын системд хүн цохилт учруулж магадгүй. Зөвхөн тонох төхөөрөмж солих зардалд 400 сая евро шаардлагатай болно. Маш олон төслийн хэрэгжих хугацаа 5-6 жилээр хойшилж магадгүй гэжээ. Английн засгийн газар 2022 онд Америкийг дагаж 5G сүлжээнд Хуа Вей-гийн төхөөрөмжийг ашиглахыг хориглосон юм.  Оксфордын эдийн засгийн судалгааны хүрээлэн, Хуа Вей компанийн эсрэг тавьсан энэхүү хориг нь ирэх арван жилд Английн холбогдох сүлжээ байгуулах өртгийг 9%-29% болгон нэмэгдүүлж магадгүй юм гэж судалгаандаа дурджээ.

 

Америк зэрэг цөөн орон Хятадын Хуа Вей компани аюулгүйн эрсдэлтэй гэдэг гүтгэлэг тараасан ч энэ нь үндэс баримтгүй зүйл болохыг бодит байдал нотолж байна. Хуа Вей компанийн бүтээгдэхүүн баталгаатай, тэргүүний технологи ашигласан, боломжийн үнэтэй байдаг тул борлуулалт сайтай байсаар ирсэн юм.

 

Герман "Толь" сэтгүүлд, Английн засгийн газар, Германы холбооны мэдээллийн аюулгүй байдлын алба, Европын холбооны комисс зэрэг байгууллага олон жил шалгаад, Хуа Вей компанид ямар ч асуудал байхгүйг тогтоосон гэжээ.

Дэлхийн эдийн засгийг хагалан бутаргах Америкийн үйлдлийг олон орон эсэргүүцэж байна. Америк хичнээн арга башир хэрэглэж, Хятадтай аж үйлдвэрийн гинжин хэлхээгээ таслахаар оролдсон ч хөгжлийг хүссэн дэлхийн олон улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Хятадтай эдийн засгийн хэлхээ холбоогоо улам нягтруулж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.