Аудитын ажлаар дамжуулж Хятадыг ойлгох боломжтой

2023-07-20 14:05:00

"Ши даргын хариу захидлыг олоод би маш их догдолж баярласан. Эх орондоо буцсаны дараа Хятад улсад сурсан аудитын мэдлэгээ улсынхаа бүтээн байгуулалтад ашиглана. "5-ны өдөр Нанжингийн Аудитын их сургуулийн олон улсын Аудитын магистрын ангийн оюутан Малави улсын Кадокера Тавона Хятадын төв радио телевизийн сурвалжлагчид ингэж хэллээ.

Өмнөх өдөр нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэхүү магистрын олон улсын ангид суралцаж буй гадаад оюутнуудад хариу захидал илгээж, Хятад улсын мэргэжил нэгтнүүдтэйгээ харилцан туршлага солилцож, бие биенээсээ суралцахыг уриалсан. Энэ хариу захианд Кадокера Тавонагийн ангийн 37 сурагчийг ихэд баярлуулсан юм.

Нанжингийн Аудитын Их Сургуулийн Аудитын Олон Улсын Магистрын хөтөлбөр нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд “Бүс ба зам”-ын дагуух 76 орны аудитын байгууллагуудад 280 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Үүнээс 200 гаруй хүн сургуулиа амжилттай төгсөж, эх орондоо буцаж аудитын ажилд эргэн орсон юм. Олон улсын оюутнуудын хувьд Хятадад аудитын мэргэжлийн мэдлэг эзэмшээд зогсохгүй Хятадын үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавх шинэчлэгдэж байгааг газар дээр нь очиж мэдэрсэн. Энэ явцад тэд Хятадын соёл, үндэстний нөхцөл байдал, Хятадын онцлогтой социализм, Хятадын Коммунист намын тухай ойлголтоо гүнзгийрүүлж, улс орнуудын найрсаг солилцооны элч болсон юм.

Хятад улсад аудит нь тус улсын эрх баригч нам, төрийн хяналтын тогтолцооны чухал хэсэг юм. Эдийн засгийн хяналтын сууринд үндэслэн, эдийн засгийн томоохон эрсдэл, далд аюулыг гүнзгий илчилж, ерөнхий хөгжил, аюулгүй байдлыг сайжруулахад тус дөхөм үзүүлж, Хятадын Коммунист намын өөрийн хувьсгалыг ахиулахад онцгой үүрэг гүйцэтгэж байна.

Хятадын Коммунист намын 19-р их хурлаас хойших таван жилийн хугацаанд Хятад улс 440 мянга гаруй байгууллага нэгжид аудит хийж, орлогоо нэмэгдүүлж, зарлагаа багасган, 2 их наяд гаруй юанийн алдагдлыг нөхсөнийг статистик тоо баримт харуулж байна. Сурч судлахын үр шимээр олон улсын оюутнууд Хятадын аудитын тогтолцооны талаар илүү гүнзгий ойлголттой болж, Хятадын Коммунист Нам авилгатай тэмцэх шуурхай зориг гаргаж байгааг мэдэрч, Хятадын үндэсний засаглалын аудитын ололт амжилтыг бахархаж буйгаа илэрхийлжээ. Тэд эх орондоо буцсаны дараа өөрийн улсын аудитын салбарын гол боловсон хүчин, гол удирдах албан тушаалтан болж, Хятадын арга туршлагыг өөрийн улсын аудитын салбарын хөгжилд ашиглана. Өнөөдөр дэлхий ертөнц маш тогтворгүй байж, итгэлцэл бол олон улсын харилцааны үндсэн зүйл юм. Итгэлцлийн алдагдлыг шийдвэрлэх чухал арга зам бол янз бүрийн соёл иргэншлийн солилцоо, яриа хэлэлцээг бэхжүүлэх, орнуудын иргэд бие биенээ илүү сайн мэддэг байх явдал юм. Наньжингийн Аудитын их сургуулийн гадаад оюутнууд Хятадад байх хугацаандаа Хятадын уран бичлэг, уран зураг, хөгжим, дуурь, уламжлалт Ү шү, сонгодог яруу найраг зэргээс суралцаж, Хятадын соёлын талаар иж бүрэн, гүнзгий ойлголттой болсон байна. Тэд Хятад болон бусад орны найрсаг солилцоог хөгжүүлэхийн тулд Хятадад сурсан соёл, онолыг эх орондоо нэвтрүүлнэ гэжээ.

“Бүс ба зам” санаачилгыг хамтран бүтээн байгуулсны арван жилийн ой энэ онд тохиож байна. Дэлхийн улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудад аудитын магистрын оюутнуудыг бэлтгэж байгаа нь энэхүү санаачилгын үр дүн юм. Өнгөрсөн 10 жилийн турш Хятад улс дэлхийн 151 орон, 32 олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны 200 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан.

Африкийн залуу бизнес эрхлэгчдэд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахаас эхлээд Камбожийн ядуу тосгонд "аз жаргалд хүрэх зам"-ыг тавих, Шри-Ланкийн хүүхдүүдэд ертөнцийг танин мэдэх цонх нээх гэх мэтээр Хятад улс зам дагуух улс орнуудтай олон төрлийн солилцоо өрнүүлээд зогсохгүй "Бүс ба зам"-ын өндөр чанартай хамтарсан бүтээн байгуулалтад ард иргэдийн харилцан ойлголцол  маш их түлхэц өгчээ. Наньжингийн Аудитын их сургуулийн гадаад оюутнууд Хятадад ирсэн туршлагаа хэзээ ч мартахгүй, Хятадтай тогтоосон харилцаагаа үүрд нандигнаж, Хятад болон өөрийн орны найрамдлыг бэхжүүлэх элч байхын төлөө хичээн зүтгэнэ гэж Ши Жиньпин даргад илгээсэн захидалдаа тэмдэглэжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.