Ван И АНУ-ын тусгай элчтэй уулзав

2023-07-20 12:55:00

2023 оны долдугаар сарын 18-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаадтай харилцах ажлын хорооны албаны дарга Ван И Бээжин хотноо АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч Жон Керритэй уулзав.

Уулзалтын үед Ван И хэлэхдээ, "Хятад Америкийн тогтвортой харилцаа дэлхий дахинд хэрэгтэй байна. Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Жо. Байден нар өнгөрсөн 11-р сард Индонезийн Балид хийсэн уулзалт амжилттай болж, чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр тал үүнийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, хөндлөнгийн оролцоог хамтдаа арилгаж, Хятад Америкийн харилцааг эрүүл хөгжлийн замд эргүүлэн оруулах ёстой. Хятад улс Америктай  яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар ярилцаж, уур амьсгалын өөрчлөлтийг хамтаар зохицуулахад бэлэн байна.

 

Хятад, Америкийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаа асар их нөөц бололцоотой бөгөөд үүнийг хоёр орны ард түмний ойлголцол, дэмжлэг, Хятад Америкийн харилцааны ерөнхий орчноос салгаж болохгүй юм.

 

Америк нь Хятадын талаар оновчтой, ажил хэрэгч, нааштай, нэг Хятадын зарчмыг үргэлжлүүлэн баримталж, Тайваний асуудлыг зөв зохицуулан, Хятадтай харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа ялалт байгуулах замаар хамт замнана гэдэгт найдаж байна" гэжээ.


Жон Керри хэлэхдээ, "Америк Хятад хоёр орны харилцааг тогтворжуулахыг Америк чухалчлан үзэж, Хятад улстай хамтран ажиллаж, хоёр орны харилцааг цаашид сайжруулж, дэлхийд үр өгөөжөө өгөхийг хүсэж байна. Америк нэг Хятадын бодлогыг баримталсаар ирсэн бөгөөд Хятад улстай харилцан хүндэтгэх үзэл баримтлалаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны санал зөрөлдөөн, ялгаатай талаа зөв зохицуулж, уур амьсгалын  өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтыг хамтаар зохицуулахад бэлэн байна" гэжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.