Өөрийн хөгжлөөр дэлхий дахинд улам их боломж олгоно
2023-07-20 12:50:00
Хятадын ГХЯ өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Саяхан НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас гаргасан “2023 оны дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан”-д дурдсанаар, 2022 онд Хятадын татсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 5%-иар нэмэгдэж, 189 тэрбум 100 сая ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, дэлхийн эдийн засаг томоохон сорилттой тулгарч буй нөхцөл байдалд, Хятадын гадаад хөрөнгө оруулалтыг татах чиг хандлага эсрэг өсөлттэй байгаа нь Хятадын зах зээл асар их татах хүчинтэй байгааг харуулж байна. Түүнчлэн дэлхий дахин Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт итгэл найдвартай байгааг харуулж байн гэжээ.
Мао Нин хэлэхдээ, энэ он гарснаас хойш, үндэстэн дамнасан компаниудын удирдлагууд Хятадад айлчлал хийх нь олширлоо. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийг илүү харж үзэн, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хятад улс бол эдийн засгийн даяаршил, хөрөнгө оруулалтын дэмжлэгээс үр шимийг нь хүртэгч, бүр ч хувь нэмэр оруулагч юм. Ирээдүйд Хятад улс өөрийн хөгжлөөрөө дэлхий дахинд илүү их зах зээлийн, хөрөнгө оруулалтын, өсөлтийн боломжийг хангах болно. Мөн нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг байгуулахын тулд талуудтай хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина