ХАА- Шинэчлэл-Шинэ төрх

2023-07-19 17:12:00

Хятадын ХАА, хөдөө тосгоны шинэчлэл тасралтгүй гүнзгийрснээр хөдөө аж ахуйн механикжуулалт, машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрчимжиж байна. Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны 2022 онд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, одоогийн байдлаар  тариалах ба хураах ажлыг иж бүрэн механикжуулах түвшин Хятад улс даяар 72 хувиас, усан тутарга тариалах, хураах ажлын механикжуулах түвшин 85 хувиас давсан байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар ХАА-н салбар дахь хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж, тариаланчдад үр өгөөжтэй бодлого хэрэгжүүлж илүү их үр дүнд хүргэж байна. Төвийн Сангийн яам 2023 онд хөдөө аж ахуйтай холбоотой 211.5 тэрбум юанийн санхүүжилт олгож, үндэсний хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хангаж, хөдөө аж ахуйн хүчирхэг улс орны бүтээн байгуулалтыг дэмжиж байна.

Үйлдвэрлэлийн механикжуулалтыг хөгжүүлснээр улаан буудай, эрдэнэ шиш, цагаан будааны иж бүрэн механикжуулалтын түвшин тус бүр 97, 90, 85 хувийг давсан байна. Ингэснээр үр тариаланчид зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлж, хүний хүч хөдөлмөр их шаарддаг тариалалтын ажил үр ашиг ихтэй, хялбар дөхөм болсон байна.

2022 оны есдүгээр сарын 17-нд Хятад-АСЕАН-ы экспогийн дэвшилтэт технологийн үзэсгэлэнгийн танхимд Хятадын анхны 5G+ устөрөгчийн түлшээр ажилладаг автомат жолоодлоготой тракторыг үзүүлж, хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байсан юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.