Ардчилсан нам маргааш тайван жагсаал зохион байгуулна гэв

2021-12-09 13:03:00

Ардчилсан нам энэ сарын 4-6ны өдрүүдэд зохион байгуулсан Үндэсний анхдугаар чуулгантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Үндэсний чуулганд нийт 1300 гаруй төлөөлөгч оролцсон байна. Чуулганаар намын шинэчлэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцжээ. Түүнчлэн Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан маргааш буюу 12 дугаар сарын 10-ний өдөр тайван жагсаал зохион байгуулах гэж байгааг тус намын дарга М.Тулгат мэдээллээ.

АН-ын дарга М.Тулгат "Маргааш уламжлал ёсоор С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүний эрхийн нээлттэй цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ цуглаанд хүний эрхийн төлөө ажилладаг олон нийтийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хүний эрхийн төлөө тууштай тэмцэж ирсэн иргэдээ ирж үгээ хэлээрэй, ялангуяа сүүлийн хоёр жилд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүмүүст үгээ хэлэх бололцоо олгож байгаа гэдгийг хэлмээр байна" гэв.

.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.