ЭХЭМҮТ-ийн эмч нар хүүхдийн улаан хоолойд тээглэсэн зоосыг авчээ

2023-03-02 09:50:00

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт гадны биет залгисан бага насны хүүхэд иржээ. Рентген зураг авахуулахад хүүхэд зоос залгисан байсан бөгөөд улаан хоолойн нэгдүгээр нарийсалд буюу хамгийн дээрээ байсан учир шингэн шахаж  зориулалтын гуурсаар татаж гаргажээ. 

Гадны биет хэрэв улаан хоолойн хоёр, гуравдугаар нарийсалд орсон бол дурангийн аргаар авдаг хэмээн тайлбарлав. ЭХЭМҮТ-д зоос, батерей гэх мэт гадны биет залгисан 0-16 насны хүүхэд өдөр бүр ирдэг байна. 

Тус тасгийн эрхлэгч Л.Ганбаяр, Улаан хоолойд тээглэсэн гадны биет эмгэгийн үед яаралтай тусламж үзүүлдэг. Эцэг эх асран хамгаалагчид бага насны хүүхдэдээ тавих анхаарал сул байгаагаас гадны биет залгисан хүүхэд өдөр бүр ирж байна. Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойд гадны биет орвол хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй хэмээн анхааруулав. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.