СОНИРХОЛТОЙ: Байгалийн өвөрмөц ховор үзэгдлүүд
2023-02-27 18:05:00
Шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжил асар хурдацтай хөгжиж байгаа хэдий ч өнөө хэр нь учрыг тайлж чадаагүй байгаа байгалийн өвөрмөц сонин, гайхамшигтай зарим талаараа хөнөөлтэй гэж хэлж болохоор байгалийн үзэгдлүүд хүн төрөлхтний сонирхлыг татсаар ирсэн билээ. Энэ удаад та бүхэнд манай гарагийн хамгийн хачирхалтай байгалийн үзэгдлүүдээс түүвэрлэн хүргэж байна.
1. "Тамын хаалга"
1971 онд Туркменстан дахь Дарваза хэмээх газарт байгалийн хий гэнэт их хэмжээгээр ялгарч эхэлжээ. Тэрхүү хий нь орон нутгийн оршин суугчдыг хордуулах эрсдэлтэй байсан тул эрх баригчид хий алдагдаж буй газарт гал тавьж шатаах арга хэрэглэсэн байна. Хий ялгарсаар байгаа тул 50 гаруй жилийн хугацаанд тасралтгүй ассаар байгаа аж. Өнгөрсөн жил Туркменистаны Ерөнхийлөгч "тамын хаалга"-ыг унтраах тушаал өгсөн ч геологичдын үзэж байгаагаар энэ нь амаргүй ажил юм.
2. "Хар нар"
50 мянга болон түүнээс дээш тооны шувууд сүрэг болж нийлэх үед тэнгэр бүрхсэн үүл мэт болдог аж. Энэхүү үзэгдийг хар нар гэж нэрлэдэг юм. Үнэхээр ч олон шувуу зэрэг нисэх үед нар хэртэж буй мэт түнэр харанхуй нөмөрсөн үзэгдэл болжээ.
3. Шидэт ус
Филиппиний Минданао арал дээр Шидэт ус гэж нэрлэгддэг жижиг гол байдаг. Тус голын ус нь гүн хөх буюу индранил өнгөтэй бөгөөд гайхмаар цэнгэг гэнэ.
4. Натрон нуур
Танзани улсад Натрон хэмээх нуур бий. Энэхүү нуурын ус нь давслаг, шүлтлэг ихтэй учраас улаавтар өнгөтэй болжээ. Сонирхуулахад энд 2.5 сая толгой фламинго шувуу нутагладаг гэнэ.
5. Өвөрмөц давалгаатай мөрнүүд
Дэлхийн цөөн хэдэн мөрөн дээр далайтай төстэй хэмжээний давалгаа үүсдэг байна. Тэдгээр нь Бразилийн Амазон, Английн Северн юм.
6. Дугуй үүл
Зарим өндөр уулс дээр агаарын даралтаас болж дугуй хэлбэрийн үүл тогтох нь бий. Эдгээрийн зарим хүмүүс нисдэг тавагтай андуурдаг.
7. "Хөлдүү цэцэг"
Заримдаа нуурын ус ургамал, цэцэгс шиг дээшээ “ургаж” хөлдөх нь бий. Агаарын хэм нэмэх байж байгаад огцом хүйтрэх үед ийм зүйл болдог аж.
8. "Сахарын нүд"
Сахарын цөлийн дунд орших энэхүү геологийн ер бусын үзэгдлийг "Сахарын нүд" хэмээн нэрлэдэг. Үүний диаметр нь 50 километр хүрдэг бөгөөд өнөөг хүртэл эрдэмтэд энэ газрын гарал үүслийг тогтоож чадаагүй байна.
9. Цахилгаан шуурга
Венесуэл улсын Маракайбо нууран дээр жинхэнэ цахилгаан шуурга болдог байна. Жилд дунджаар 140-160 удаа шөнө цахилгаан шуурга буудаг бөгөөд нэг удаадаа 10 цаг үргэлжилж цагт 280 хүртэл удаа цахилгаан цахих боломжтой аж.
10. Далайн ёроол дахь цагираг
Японы эрэг орчмын далайн ёроолд ийм тойрог олон бий. Эдгээрийг эмэгчингээ татах гэсэн эрэгчин паффер загас зурдаг байна.
11. Асператус үүл
Энэ үзэгдлийг асперитус үүл (товгор үүл) гэж нэрлэдэг. Үүлний хэлбэр нь хөөсөрч буй далайн давалгаатай төстэй юм.
12. Цэцгэн цөл
Чили дэх “Цэцгэн цөл”-ийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг гэж нэрлэдэг. Тус нутагт жилд 12 мм-ээс орчим хур тунадас ордог хэдий ч тэр дороо цэцэгсээр дүүрдэг учраас ингэж нэрлэжээ.
13. Урвуу солонго
Агаар мандалд мөсөн талст үүсэх үед ийм урвуу солонго үзэгддэг байна.
14. Мөлхдөг чулуу
АНУ-ын “Үхлийн хөндий” хэмээх газарт өөрөө явдаг чулуунууд бий. Эдгээр нь соронзон орны нөлөөгөөр ингэж хөдөлдөг аж.
15. Мөнхийн галт хүрхрээ
Харин Нью-Йоркийн Chestnut Ridge Park дахь хүрхрээний ард мөнх шатдаг гал бий. Энэ нь өмнө нь дурдсан “тамын хаалга”-ны адил хөрсөн доорх байгалийн хий шатаж буй хэрэг юм.
16. Намибийн цөлийн цагираганууд
Намибийн нууцлаг цагираганууд бол байгалийн хамгийн агуу нууцуудын нэг бөгөөд нутгийн домогт эдгээрийг бурхдын мөр гэж ярьдаг байна. Сонирхолтой нь эдгээрийн цаад шалтгааныг тогтоож чадаагүй хэвээр байгаа аж.
17. Аваргуудын зам
Аваргуудын зам бол Умард Ирланд дахь 40,000 гаруй базальт баганаас бүрдсэн байгалийн өмөрмөц тогтоц юм. Энэхүү газар нь эртний галт уулын дэлбэрэлтийн дараа үүссэн аж.
18. Том цэнхэр нүх
Том цэнхэр нүх Белизийн эргээс холгүй оршдог газар юм. Тус нүх нь 124 метрийн гүн, 300 метрийн диаметртэй учраас ийм тод өнгөтэй болжээ.
19. Моераки чулуунууд
Шинэ Зеландын Өмнөд арлын зүүн өмнөд эрэгт орших Коекохе далайн эрэг дээр бөмбөг шиг харагдаг хэдэн зуун бөмбөрцөг хэлбэртэй чулуунууд байдаг. Тэдний диаметр нь 0.5-аас 2.2 м хүрдэг аж. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл эдгээр нь усны элэгдлийн үр дүнд палеоцений шавар чулуунаас үүссэн аж. Үүнтэй төстэй чулуунууд дэлхийн өнцөг булан бүрт бий.
20. Улаан хавчны нүүдэл
Австралийн Крисмасын арал дээр жил бүр нэгэн байгалийн өвөрмөц үзэгдэл болдог байна. Энэ үеэр 43 сая орчим улаан хавч далайн эрэг дээр гарч ирээд өндөглөдөг байна. Энэ үеэр эрх баригчид арлын ихэнх замыг долоо хоногоос багагүй хугацаанд хаадаг.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.