О.МӨНХЖИН: Хуурай өлсгөлөн зарлаж байна, миний амь насыг хэргийг зохион байгуулсан хүмүүсээс нэхээрэй

2023-02-14 15:04:00

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд хилийн хориг тавьсан. 

Гэвч дээрх яллагдагч нарыг цагдан хорихоор болсон талаар О.Мөнхжин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

О.МӨНХЖИН: 

-  "Их бит" ХХК-ийн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаярыг 3 дахь удаа цагдан хорих шүүх хурлаар оруулж байна. Манай өмгөөлөгч сүүлийн 20 жилийн хугацаанд 10 хоногийн дотор 3 удаа цагдан хорионы шүүх хурлаар орж байсан түүхгүй гэлээ.  Өнөөдрийн шүүх хурлаар 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа. Би гэм буруутай болоод цагдан хоригдож байгаа юм биш. Шалгагдаж байх хугацаандаа оргон зайлж магадгүй гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргачихлаа. Энэ процесс магадгүй  1 жил ч үргэлжлэх боломжтой юм байна. 

- Хууль хяналтынхан О.Мөнхжин, Эрхэмбаяр, Гантиг нарыг цагдан хорих л сонирхолтой байна. Зохион байгуулалттай зүйлийг золиос боллоо. Эхлээд хэвлэлээр луйварчин гэж сэвсэн. Ингэж яллачихаад, 48 цаг хориод, шууд 30 хоног цагдан хорих гэж байсан. Гэм буруугүй атлаа хүн хоригддог юм байна.

- Залилан, мөнгө угаасан хэмээн буруутгаж, шалгаж эхэлсэн, сэжигтнээр мэдүүлэг авсан. Дараа нь яллагдагчаар тогтоол танилцуулахдаа зүйл анги нь өөрчлөгдөөд Дотоод мэдээлэл ашиглаж арилжаа хийсэн гэх зүйл ангиар буруутгаж, 30 хоног цагдан хорих гээд чичирсэн ч бүтээгүй.  

- Хилийн хориг тавигдсанаас хойш юу ч зөрчөөгүй.  Манай токены ажил Эрхэмбаяр, Гантиг, Мөнхжингөөс бүрэн хамааралтай. Онолт, Ууганбаатар гэх прокуроруудад миний гэм буруутай эсэхийг нь тогтоох ямар ч сонирхол алга. Үзэмжээрээ шийдэж байна.  

- Зохион байгуулалттай, санаатайгаар  хуулийн этгээдийг дампууруулах ажиллагаа явагдаж байна.  Хүний эрхийн байгууллагууд анхааралдаа авах ёстой. Хуулийн замаар эрүүдэн шүүгээд зохиомол хэргийг нь хүлээлгэх процесс явагдаж байна. Зугтааж явсан хүн буцаж ирэх үү.

- Гэм буруугүй тул, гэмт хэрэг хийгээгүй учир өнөөдрөөс эхлэн хуурай өлсгөлөн зарлаж байна. Хэрэв надад ямар зүйл тохиолдвол миний амийг бүх хариуцлагыг хэргийг зохион байгуулж байгаа хүмүүсээс нэхээрэй гэв.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.