ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо: Шинийн 1-нд Төв талбайд тавгийн идээ засаж, жагсана

2023-02-14 13:34:00

"ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР ИДЭЭ ЗАСАН, ЗОЛГОЖ, АМЬДРАХ БОЛНО"

"Бидэнд баярлах шалтгаан алга" Шинийн нэгний өглөө төв талбай дээр эсэргүүцэл илэрхийлэх болсон талаар ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийлээ.

Тэд мэдэгдэлдээ

  • Бид өнгөрсөн хугацаанд Төр засгаас юу ч гуйлгүй амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Гэтэл эрх баригчид солигдох бүрд ТҮЦ ажиллуулдаг биднийг гадуурхаж, тохуурхаж, басамжилж буйд гомдолтой байна. Тиймээс дүүргүүдээс хотыг гоё болгох нэрээр 1000 гаруй иргэдийнхээ амьдралын эх үүсвэрийг устгах гэж буйг эсэргүүцэж тэмцэх болно.
  • БГД-ийн Засаг дарга захирамж гаргахдаа хэт нэг талыг барьсанд гомдолтой байна.
  • 2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн атлаа хэсэг хүмүүсийг ядуусын эгнээ рүү түлхэж байна.
  • Ерөнхийлөгч ТҮЦ-ээр амь зуугчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгээ эргэн нэг харж бидний асуудалд анхаарах хэрэгтэй.
  • ТҮЦ-т хүч чадлаа үзүүлдэг төр засаг, хотын удирдлагууд нүүрсний хулгайчид, Зайсангийн хууль бус газар эзэмшигчидтэйгээ тэмц!
  • Бидний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол 21-ний Шинийн нэгний өглөө "Бидэнд баярлах шалтгаан алга" эсэргүүцлийг Төв талбай дээр зохион байгуулна. Талбай дээр идээ засаж, золгож, амьдрах болно гэв.

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.