Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоход 13 тэрбум төгрөг зарцуулна
2023-02-06 15:11:00
 
Ирэх гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд RFID чипийг тээврийн хэрэгсэлд нааж эхлэх юм.
- RFID чиптэй болсноор мөнгөний болон зорчих хөдөлгөөний лимит байхгүй.
- Гуравдугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг тараах журмаа танилцуулна. Цахим гэрчилгээг хаанаас ч авч болно.
- RFID чипэд аль улсын тоног төхөөрөмжийг худалдан авахаа ажлын хэсэг тодорхой болгосон.
- Нийслэлийн авто зам ашигласны төлбөрт өөрчлөлт ороогүй. Хуучин тарифаараа байгаа.
- RFID уншигчийг холбогдох байгууллагын хяналт дор урд болон хойд хөрш, Сингапурын төхөөрөмжтэйгөөр технологийн шийдлүүдийг гаргасан.
- Цахим гэрчилгээтэй болсноор түгжрэл хэдэн хувиар буурахыг одоогоор судалгаа, шинжилгээ хийж байна.
- Импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд гуравдугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг олгоно. Одоогоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг 14,700 төгрөгөөр олгож байгаа.
- Тээврийн хэрэгсэлдээ цахим гэрчилгээ аваагүй бол Улаанбаатарын хөдөлгөөнд оролцох хязгаарлалтыг хийнэ.
- Ажлын хэсгийн хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоо гаргасан. Одоогоор 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлаад байна. НЗДТГ-ын хөрөнгөөс гурван тэрбум төгрөг, жолоочийн албан журмын нөөц сангаас 10 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлууд багтсан.
- 2022 оны жилийн эцсийн мэдээгээр 103 тэрбум төгрөгийн торгуультай тээврийн хэрэгсэл зорчиж байна. 103 тэрбум төгрөг улсын санд ороогүй. Өнөөдрийн үйлчилж буй хуулиар торгуультай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох эсэх нь тодорхойгүй учраас хуульд өөрчлөлт орсны дараа шийдэгдэнэ.
    АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
                Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


 
                             
                             
                             
                             
                             
                             ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
                                ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
                                Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
                                Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
                                IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
                                Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай  Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
                                Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
                                ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
                                Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
                                Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
                                Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина
                                Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина