Насжилт өндөртэй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон автобус шатжээ

2023-02-03 10:56:00

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн автобусны 3 дугаар буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2023.02.02/ 06:40 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай Аэросити” загварын нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Уг автобус нь "Эрдэм транс" компанийн эзэмшлийн 2009 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл бөгөөд уг автобус нь насжилт өндөртэй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон байжээ.

Одоогоор 217 автобусны шинэчлэл хийсэн. Улмаар 2009, 2010 онд үйлдвэрлэсэн буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон 532 автобус байсан бол дээрх парк шинэчлэлийг хийснээр 380 болсон байна. Энэ сард 107 автобус шинээр оруулж ирэх юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.