СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таксины жолоочийг 5 удаа хутгалж, машиных нь тээшинд хийн Орхон аймаг руу авч явжээ

2023-02-02 15:03:00

Төлбөрийн маргаанаас болж таксины жолоочийг мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, 19 настай, эрэгтэй “А” гэгч нь нэгдүгээр сарын 31-ний өдрийн 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс такси барьж, Чингэлтэй дүүргийн 5 буудлын орчим хүргүүлсэн аж.

Улмаар иргэн “А” нь таксины жолоочтой төлбөрөөс болж маргалдан түүнийг зодож, мэсээр таван удаа гэмтээсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Жолоочийг гэмтээсний дараа гарыг нь хүлж, түүнийг тээврийн хэрэгслийн тээшинд хийн авч явсан нь тогтоогджээ. 

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үедээ хохирогчийг тээшнээс гарган Бүсийн оношилгооны төвд үлдээн гарахад нь цагдаагийн алба хаагчид саатуулсан байна. 

Иймд такси үйлчилгээнд явж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

БИЧЛЭГ ҮЗЭХ


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.