"IHC" койны хохирогч: О.Мөнхжинд итгэж, насаараа хураасан 142 сая төгрөгөө алдсан

2023-02-01 16:25:00

IHC койныг худалдан авч хохирсон гэх иргэд олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Тодруулбал хохирсон гэх эмэгтэй хэлэхдээ: "Койныг анх гарахад цагдаагийн байгууллага, санхүүгийн зохицуулах хороо яагаад иргэддээ мэдээлж, анхааруулаагүй бэ. "IHC"-г гаргасан хүмүүс байнга стори хийж, итгэл төрүүлдэг. Би анх зургаан төгрөг 80 мөнгө байхад нь койн авч байсан. Тухайн үед унасан ч дансандаа мөнгө байгаа болохоор өдөр болгон хууртаад аваад л байсан.

О.Мөнхжингийн сторид бичлэгт найдаж, койн авсаар байгаад 123 сая төгрөгөө хоёр сая болгочихоод сууж байна. Над шиг мянга мянган иргэн хохирсон болов уу гэж бодож байна. Намайг хэн ч хүчлээгүй ч койн аваарай гэж урамшуулал зарлаж, уриалдаг. 142 сая төгрөгийг би насаараа хураасан. Хашаа, байшингаа зарж, цалингийн зээл авсан над шиг хүмүүс олон байгаа" гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.