"Ялгуун" брендийн зургийг хуулбарласан иргэнийг 500 мянган төгрөгөөр торгов

2023-01-25 17:04:00

“Ялгуун Аксесорис” ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, худалдан борлуулсан гэх гомдол Оюуны өмчийн бүртгэлийн газарт иржээ.

Улмаар Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, иргэн О-г холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулав.

Шалгалтын үр дүнд иргэн О  “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг зохиогч,  эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарласан цүнхийг бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогджээ. Иймд зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж 500 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зохиогчийн эрхийн зөрчилтэй үндэслэлээр хураагдсан цүнхийг албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг  холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна. Биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд устгуулахаар шилжүүлсэн байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.