Авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол МАН-ын гишүүнээс хасна

2021-12-07 14:50:00

Монгол ардын намын 30 дахь их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгсөн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдөр долоон тогтоолын төсөл хэлэлцэн, баталлаа. Энэ хүрээнд хийгдсэн, намын дүрэмд хоёр өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, цахим харилцааны асуудлыг гол бүлэг болгож, дүрэмд оруулсан байгаа. Хоёрдугаарт, намын гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхийн тулд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцдог болж байна. Энэ талаар намын дүрэмд тусгалаа. Тодруулбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шүүхийн шийдвэрээр ял авсан бол тэр хүнийг намын гишүүнчлэлээс хасна” гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.