Монгол Улс хүүхдийн мөнгөн тэтгэмжид 2005-2023 онд 7.2 их наяд төгрөг зарцуулжээ

2023-01-23 16:44:00

Монгол Улс 2005-2023 он хүртэлх 18 жилийн хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байна. Хүүхдийн мөнгө тэтгэмжийг анх 2005 онд сар бүр 3000 төгрөгөөр олгож эхэлсэн бөгөөд 2005-2023 онд хүртэлх 18 жилийн хугацаанд нийт 7.2 их наяд төгрөг зарцуулсан хэмээн Сангийн яамнаас мэдээллээ. 
18 хүртлэх насны нийт хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хувь хэмжээ: 

  • 2005 онд 34% 
  • 2006 онд 70% 
  • 2007-2016 оны 6 сарыг дуустал 100% 
  • 2016 оны 7 сараас 60%
  • 2017 онд 100%
  • 2018 оны 3 сарыг дуустал 60% 
  • 2018 оны 4 сараас 80%
  • 2019 онд 80%
  • 2020-2022 онд 100%
  • 2023 онд нийт хүүхдийн 91%

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээ: 

  • 2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3000 төгрөг
  • 2007 оны 07 сараас 2012 оны 09 сар хүртэл улиралд 25,000 төгрөг
  • 2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20,000 төгрөг 
  • 2020-2022 онд сар бүр 100,000 төгрөг
  • 2023 онд сар бүр 100,000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байна хэмээн салбар яам мэдэгдэв.

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.