АН шинэ даргаа УДШ-д бүртгүүлэхээр энэ долоо хонолт хүсэлтээ өгнө
2023-01-23 12:32:00
Өнгөрөгч пүрэв гараг буюу нэгдүгээр сарын 19-нд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болсон Уг хурлаар намын шинэ даргыг томилсон юм.
Тодруулбал, АН-ын даргад С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар нэр дэвшсэн. Нийт 300 гишүүн хуралдаанд оролцсоноос 152 хүний саналаар Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдсон билээ.
Намын шинэ даргыг Улсын дээд шүүх бүртгэх эсэх асуудал олон нийтийн анхааралд байгаа юм. Учир нь тус намын тамга маргаантай бөгөөд С.Эрдэнийн тамгыг хүчинтэй гэдэг. Хэрэв Улсын дээд шүүх Лу.Гантөмөрийг намын даргаар бүртгэвэл шинэ тамга хийлгэх юм.
Ямартай ч хуулийн дагуу Үндэсний бодлогын хорооны хурал болсноос хойш 15 хоногийн дотор Улсын дээд шүүхэд намын шинэ даргаа бүртгүүлэх ёстой. Тэгвэл АН энэ долоо хоногт шинэ даргаа улсын дээд шүүхэд бүртгүүлэх юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина