Хөгжлийн Банкны асуудлаарх сонсголд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр дууджээ

2023-01-20 10:20:00

Хөгжлийн Банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна.

Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрхийн дагуу “Изинис эйрвэйз” ХХК-ийн зээлд холбогдуулан АТГ-ын дэд дарга асан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр нэмж дуудахаар шийдвэрлэлээ.

Мөн “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-ийн зээлд холбогдуулан А.Баттөгсийг нэмж гэрчээр дуудахаар болсноо танилцууллаа.

Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн Банк


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.