Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимд хоёр ШАДАР САЙД ажиллана

2023-01-06 11:47:00

Өчигдрийн сайд нарын томилгооны үеэр Ерөнхий сайд танхимдаа хоёр Шадар сайдтай боллоо. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Шадар сайд бөгөөд Эдийн засаг,  хөгжлийн сайдаар ажиллана. Засгийн газрын тухай хуульд эдгээр сайдын эрхлэх асуудлыг тодорхойлохдоо        

Монгол Улсын Шадар сайд:

-Гамшгаас хамгаалах асуудал;
-Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;
-Стандартчилал, хэмжил зүйн асуудал;
-Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал;
-Шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал;
-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;
-Mөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа;
-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд:

-Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;
-Макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт;
-Бүсчилсэн хөгжлийн бодлого;
-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;
-Эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого;
-Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-Эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;
-Хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-Концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал;
-Өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт;
-Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;
-Хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого;
-Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт.

Эдгээр заалтыг 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн юм. Энэ оны энэ сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.