Г.Амартүвшин: Ц.Даваасүрэн ЗГ-ын бүх ажлыг эсэргүүцсэн атлаа сайд болчихлоо. Энэ хүнийг томилж байгаа нь буруу

2023-01-05 18:46:00

Шинэ сайд нарыг томилж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Ц.Даваасүрэн гишүүн бусад гишүүд рүүгээ дайрдаг, доромжилдог, гүтгэдэг. Энэ хүн Эрчим хүний сайдаар ажиллаад ямар ахиц гаргасан бэ? Нэг ч шинэ цахилгаан станц бид барьсангүй. Гадны хөрөнгө оруулалтыг байнга жадлан эсэргүүцдэг хүн. Эрчим хүчний олон төслийг гацаасан. Барилгын салбар бас л ийм нөхцөл байдалд орно гэж би эмзэглэж, болгоомжилж байна. Ц.Даваасүрэн энэ Засгийн газрын бүх ажлыг эсэргүүцсэн атлаа одоо бүрэлдэхүүнд нь орчихлоо. Хөгжлийн банкны асуудлаар юу юу ярилаа даа. Энэ хүнийг томилж байгаа нь маш буруу сонголт" гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.