"Ковид 19"-ийн хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон ТНБД, агентлагийн дарга нарыг чөлөөлнө

2023-01-03 14:04:00

Цар тахлын хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон. Тиймээс төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилогдсон зарим албан тушаалтныг энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар чөлөөлөх юм. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Цар тахлын хуультай холбогдуулан түр томилогдсон этгээдүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Мөн төрийн албаны зөвлөлөөс тус ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлана” гэж мэдэгджээ.

Одоогийн байдлаар долоон Төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга Засгийн газрын түр томилгоогоор ажиллаж байгаа юм.

Түр томилгоогоор ажиллаж буй Төрийн нарийн бичгийн дарга нар:

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг

УУХҮЯ-ны ТНБД Б.Бямбадагва

Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх

ЭЗХЯ-ны ТНБД Х.Батжаргал

ЦХХХЯ-ны ТНБД Ч.Золбаяр

Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг

Харин БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэнгийн хувьд шалгалт өгч, тэнцээд ТНБД болсон билээ.

Төрийн албаны шалгалтаа өгөөд тэнцсэн, ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолд эргэн ажиллах боломжтой​ юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.