МАН-ын Бага хурал цахимаар эхэлж, хуралд нийт 354 хүн оролцож байна

2022-12-30 15:19:00

МАН-ын бага хурал цахимаар эхэллээ.

МАН-ын дүрэмд “МАН-ын Бага хурал жилд нэгээс доошгүй удаа хуралдана” гэсэн заалт бий. Энэ дүрмийн заалтын дагуу өнөөдөр буюу арван хоёрдугаар сарын 30-ны өдөр МАН-ын Бага хурал улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Бага хурлын гишүүн нийт 354 хүн оролцож байгаа юм. МАН-ын Бага хурлын II хуралдааныг нээж МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Бага хурлын II хуралдааны даргаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, орлогч даргаар Удирдах зөвлөлийн гишүүн Г. Золзаяа, баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгон тооллогын комиссын гишүүдийг баталлаа. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын гишүүдэд МАН-ын 30 дугаар Их хурлаас баталсан 15-р тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

МАН-ын 30 дугаар Их хурлаас баталсан 15-р тогтоолд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэх, эрх зүйн хувьсгал, хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх, эрх зүйн орчныг сайжруулах, ажлыг эрчимжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хэрэгжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангасан, олон намын тогтолцоот парламент ёсыг төгөлдөржүүлэх, хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсний үндсэн дээр өөрчлөлт шинэчлэлт хийх ажлыг эрчимжүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг, МАН-ын Удирдах зөвлөлд даалгасан юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.