АНУ-д цасан шуурганы улмаас 26 хүн амиа алджээ
2022-12-26 11:35:00
Хойд Америк, Канад, АНУ-ын төвийн болон хойд хэсгийн ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасаар шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болж байна. Олон жил үзэгдээгүй их хэмжээний цас орсноос болж замууд хаагдаж, халтиргаа гулгааны улмаас авто осол бүртгэгдэж, олон тооны хүн амиа алджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр АНУ даяар цаг агаарын гамшигт үзэгдлээс болж 26 иргэн амиа алдсан байна.
Түүнчлэн, гэнэтийн хүйтрэлээс болж цахилгаан дамжуулалтын шугам, дэд станцууд хөлдөж, олон мянган өрх цахилгаангүй болоод байгаа аж. Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, Нью-Йоркийн Буффало орчимд 43 см зузаан цас орсон бөгөөд тус бүс хамгийн их гамшигт өртсөн магадгүй юм.
Буффало мужид их хэмжээний цас орсноос зам хаагдаж, хоёр хоног машиндаа цацаж, цаашлаад тусламж авч чадалгүй хөлдөж нас барсан тохиолдол бүртгэгджээ. Цахилгаан тасарсны улмаас иргэд гэртээ маш хүйтэн жавартай нөхцөл байдалд байгааг мужийн захирагч нь мэдээлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цасан шуургыг "Буффалогийн түүхэн дэх хамгийн аюултай шуурга" гэж нэрлэжээ.
Мөн цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас АНУ даяар 7.4 мянган нислэг хойшилж, 3.4 мянган нислэг цуцлагдсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина