ЦЕГ: Зодуулсан хүүхдүүдийн гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч томилсон
2022-12-05 14:40:00
Цахим орчинд өнгөрсөн Бямба гарагт нийтлэгдсэн тухайн бичлэгүүдийг шалгахад, тухайн хэргийг үйлдсэн 17 настай, эрэгтэй Т болон М нар нь,
- хоёрдугаар сард 16 настай, хохирогч эрэгтэйг найз охинтой нь харилцаа тогтоолоо гэх шалтгаанаар биед нь халдсан,
- арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутагт үл таних эрэгтэйтэй маргалдаж, улмаар түүний биед нь халдсан болохыг тус тус тогтоожээ.
Дээрх гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэл нь цагдаагийн байгууллагад урд өмнө бүртгэгдээгүй бөгөөд хэрэгт холбогдогч нар өөрийн гар утсанд дээрх бичлэгийг хадгалж байгаад, найзууддаа дамжуулснаар ийнхүү нийтэд ил болсон байна.
Одоогийн байдлаар хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох чиглэлээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч томилон шинжилгээ хийлгэх, хохирогч болон холбогдогч нарыг Дүүргийн гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт холбон зуучлах зэрэг ажиллагааг хийгээд байгаа тухай Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа