АМРАЛТЫН ӨДРӨӨРӨӨ: Буррито хийж сурцгаая
2022-12-02 16:04:00
Буррито нь мексик үндэсний зоог бөгөөд бид түргэн хоол гэдгээр нь мэднэ. Тиймээс гэрийн нөхцөлд ч гэсэн та үүнийг маш хялбар аргаар түргэн хугацаанд хийж болох аж. Тиймээс та бүхэнд өнөөдөр хялбар аргаар Буррито хийх жорыг танилцуулахаар бэлтгэлээ.
1. Орц

- 2 хоолны халбага наранцэцгийн тос
- 1 сонгино, жижиглэсэн
- 4 хумс саримс, жижиглэсэн
- 1 цайны халбага давс
- 1 чимх улаан чинжүүний нунтаг (хэрэв хүсвэл нэмж болно)
- 1 халбага хатаасан орегано
- 500 гр үхрийн мах
- 1 чимх элсэн чихэр
- 1 цайны халбага алимны цуу
- 400 гр жижиглэсэн улаан лооль
- 400 гр лаазтай шош эсвэл буурцаг
- 8 гурил эсвэл эрдэнэ шишийн тортилла
- 500 гр чанасан будаа
2. Хийх заавар

Том хайруулын тавган дээр тосоо халаана. Дараа нь сонгиноо хийгээд алтан шаргал болтол нь хуурна. Ингээд саримс, халуун ногоо, ореганогоо нэмээд 8 минут болгоно. Түүн дээрээ махаа хийгээд 5 минутын турш хутгаж, шаргал болтол хуураарай. Энэ зуур дээр нь элсэн чихэр давсаа хийж хутгаад нэг минут байлгаад цуу, улаан лоолио хийж амтална.
Махаа 5 минут болгоод дээр нь шошоо хийнэ. Үхрийн махан дээрээ ус хийгээд 20 минутын турш хутгаж буцалгана. Шөлнөөс нь бага зэргийг авч соус болгон ашиглана. Энэ зуур будаагаа агшаахаа мартав.
Буррито бэлтгэхийн тулд тортиллагаа эхлээд халаана. Хэрвээ та дэлгүүрээс авсан бол савлагаан дээр заавар бичсэн байгаа. Халаасан тортиллан дээрээ будаа, хуурсан үхрийн махаа хийж зааврын дагуу тортиллагаа орооно.

Хэрвээ хүсвэл та ороосон бурритогоо хайруулын таваг дээр хайрч болно. Ингэхдээ хайруулын тавгаа дахин тосолж халаана. Дараа нь бурритогоо хийгээд нэг талыг нь 1 минутаас ихгүй хайрах хэрэгтэй.

Ингээд таны амтат тортилла бэлэн боллоо. Нэмж хэлэхэд халуун дээр нь идэх хэрэгтэй шүү. Сайхан хооллоорой.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа