“ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАА
2022-12-01 19:14:00
Өнөөдөр Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого төлөвлөлт, түүний биелэлтэд хяналт тавих, үр дүнг хэлэлцэх, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Жендэрийн тэгш байдлыг хангах салбар дундын хамтын ажиллагаа сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг ЖҮХ-ны Ажлын албаны ТХБХ-ийн дарга С.Батцэцэг нээж ЖҮХ-ны Ажлын албаны ТХБХ-ийн Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа чиглүүлэн, яам болон нийслэл, нийслэлийн 9 дүүргийн жендэрийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцов.
Сургалтаар Жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт сэдвээр жендэрийн зөвлөх Б.Золзаяа,
-Жендэрийн статистик бүрдүүлэлт, олон улсын туршлага сэдвээр Үндэсний статистикийн хороо
-Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, олон улсын туршлага, үндэсний хүчин чармайлт сэдвээр Сангийн яам
-ЖЭТБХТХуулийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайлан мэдээ гаргах маягт, анхаарах зүйлсийн талаар ахлах мэргэжилтэн О.Буянаа, Д.Энхжаргал нар танилцуулав.
Салбар яамдын болон нийслэл, дүүргийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийг эрчимжүүлэх санал санаачилгын талаар харилцан туршлага солилцсон үр дүртэй сургалт болж буйг оролцогчид онцоллоо.
Мөн энэ үеэр Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг “Нандин бүхнээ хамгаалъя-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж Цагаан тууз зүүн “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла” болон “Эрхэм бүхнээ нандигная” эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж” улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалсан юм.




Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа