С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудлаа яримаар байна. Олонхын бүлэг ирцээ бүрдүүлж ажлаа хий
2022-12-01 10:59:00
УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайдад хандаж, олонхын бүлэг ирцээ бүрдүүлэх тал дээр анхаарахыг шаардлаа.
Ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагаас шалтгаалан УИХ-ын байнгын хороод хуралдахгүй байгаа талаар хэлэв.
С.Одонтуяа "Ялангуяа гол хууль болох Газрын тухай хуулийг хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулгадаг болгомоор байна. Ажлаа хиймээр байна. Иргэд даарч, өлсөж байна. Бидэнд хийх ажил их байгаа. Нүүрсний хулгайн асуудлаа ярихгүй юм уу. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар бараг тоо нь буруу юм ярьж байсан. Ингээд өнгөрөөхгүй шүү. Нүүрсний хулгайн асуудлыг ард түмэн бүгдээрээ сонсож байгаа. Эцэст нь хүртэл явна. Дизель түлшгүй байгаагаас бүх уул уурхай зогсож байна. Татвар төлөгчид хаалгаа барьж байгаа. Гэтэл энд инээдэм болгоод суугаад баймааргүй юм" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.