10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2022-11-30 16:26:00
Ирэх 2023 оны төсөвт гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифыг хөнгөлөлтөд 33 тэрбум төгрөг тусгасан. Тус хөнгөлөлтөд нийслэлийн 125 мянган айл, сум суурингийн 48 мянган айл өрх хамрагдана.
Ингэхдээ 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний хооронд хөнгөлөхөөр болсон юм.
Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Агаарын бохирдлыг бууруулах, яндангийн тоог цөөлөх зорилготой энэ хөнгөлөлт ачаалал багатай шөнийн цагаар ямар ч үнэгүйгээр хойд хөршид нийлүүлдэг илүүдэл эрчим хүчээ иргэд айл өрхүүддээ өгөөжтэй хүртээх гэсэн төрийн бодлого. Тиймээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахын тулд айл өрхүүд цагийн ялгууртай тоолууртай болох нь чухал” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа