Ж.Ганбаатар: Ирэх сард дизель түлшний үнэ хямдарна, 11 хоногийн нөөцтэй байна

2022-11-23 16:15:00

 Дизель түлшний хомстол үүссэн асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийж байна.

Ж.ГАНБААТАР: Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянган тонн. Үүнээс 60 хувь Роснефть компани нийлүүлдэг бол үлдсэнийг нь бусад трейд компаниуд хангадаг. Роснефть компанийн нийлүүлэлт хэвийн байгаа ч ОХУ-ын дотоод асуудлыг улмаас трейд компаниудын хангалт түр зуур тасалдаад байна. 

- Дээрх дизель түлш тасалдсан асуудал нь 

1-рт, ОХУ-ын Эрчим хүчний сайдын нэгдүгээр орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарч, дээрх трейд компаниудын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гарсан. 

2-рт, Зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих процессоос шалтгаалаад дизель түлш нийлүүлдэг ОХУ-ын Ангарскийн үйлдвэрт 7 хоногийн түр завсар бий болсон. 

3-рт, ОХУ-ын дотоод асуудлаас болж, дизелийн эрэлт их хэмжээгээр нэмэгдсэн. Тиймээс дэлхийн нийтээрээ  дизель түлшний хомсдолд орж байна. Энэ нь манай улсад нөлөөлж байна.

- Роснефть компанийн хувьд нийлүүлэлт хэвийн хийж байна. Манай улсад 48 мянган тонн түлш нийлүүлэх гэрээтэйгээс Роснефть компанид хүсэлт тавьснаар 67 мянга болгож нэмэгдүүлсэн. Удахгүй ОХУ-аас 19 мянган тонн дизель түлш орж ирнэ. Манай улсын одоогийн нөөц 27 мянга буюу 10-11 хоногийн нөөцтэй байна. 

- Ирэх 12 дугаар сард Роснефть компанитай 83 мянган тонн түлш нийлүүлэх гэрээ байгуулсан. Захиалга нь өгөгдсөн, нийлүүлэлтийг хэвийн хийнэ гэдгээ мэдэгдсэн. Эрсдэл нь тээвэрлэлт. ОХУ болон Монгол улсын төмөр замын ачаалал нэлээн өндөр байна. 

- ААН-үүд өөрсдөө БНХАУ-аас 8 мянган тонн түлш авахаар шийдвэрлэсэн. 

-   Нэг зүйлийг онцолж хэлэхэд, ирэх 12 дугаар сард дизель түлшний үнэ хямдарна. ААН-үүд үүнийгээ илэрхийлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д айлчлал хийхдээ Роснефть компаниас зах зээлийн үнээс 10 хувийн хямдаар авах 5 жилийн гэрээ байгуулсан. Энэ нь цаашид үнэ хямдрах нөхцөл бололцоог бүрдүүлсэн. 

- АИ92 шатахууны хувьд 35 хоногийн нөөцтэй байна. Борлуулж байгаа зарим ААН-үүд дотоод асуудлаасаа шалтгаалаад ажиллахгүй байгаа асуудал бий. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.