БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ

2022-11-15 13:42:00

“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатыг "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ.

Н.Цэрэнбат Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны аравдугаар сарын 1-нд "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар томилогдож байв.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Оюутолгой ТУЗ-д гурван гишүүн байдаг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар ажиллаж байна.

"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд:

  • Галсангийн Батсүх
  • Нацагийн Багабанди
  • Энхбаатарын Баясгалан
  • Элиас Скафидас
  • ​Люк Колтон
  • Стив Тибоу
  • ​Дэйрдрэ Лингенфэлдер

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.