Д.Ганбат: Монгол улс Азид хамгийн гөлөг болсон мөнгөний ханштай улс болсон

2022-11-15 13:19:00

АН-аас 2023 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгчид хүргүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “19 их наядын орлоготой, 20 их наядын зарлагатай баталсан. Үүний алдагдал 1.4 их наяд төгрөг болж байна. Сүүлийн хоёр гурван жилд 10 их наядын алдагдалтай төсөв баталсан. Монгол улс Азидаа хамгийн гөлөг болсон мөнгөний ханштай улс болсон байна. Өнөөдөр долларын ханш 3000 давчихсан. Ирэх онд ард түмний амьдрал сайжрахгүй болсон. Уг нь улсын төсвийг 11 дүгээр сарын 15-нд арай хийж амжиж баталдаг. Гэтэл энэ жил өмнөх долоо хоногт ганцхан өдрийн дотор баталсан. УИХ нь УИХ биш болчихсон. ҮХНӨ-өөр бүх эрх мэдлээ Засгийн газарт өгч, ЗГ нь маш данхайсан, төсөв мөн данхайсан, нөгөө л музей, хаалгаа санхүүжүүлсэн ийм төсөв боллоо. Тиймээс улсын төсөт хориг тавихаар Монгол улсын ерөнхийлөгчид хандана” гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.