Зам дээр байсан ачааны машин мөргөж, хоёр хүн амиа алджээ
2022-11-14 16:41:00
Зам дээр байсан ачааны автомашин мөргөсөн зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ.
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 13-ны 08:30 цагт цагдаагийн байгууллагад Завхан аймгийн ... суманд “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсээс шалгахад Toyota Prius маркийн суудлын тээврийн хэрэгсэл замын зорчих хэсэгт эвдрэл гарч үлдээсэн байсан Mazda Titan маркийн ачааны тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас онхолдож, жолоодож явсан 17 настай, эрэгтэй болон зорчигч 29 настай, эрэгтэй нар амь насаа алдсан болохыг тогтоож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Иймд жолооч нар орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын болон замын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллийг авч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хурд хэтрүүлэхгүй байх, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа